Дэлхийн тэрбумтнуудын дийлэнх нь ямар орд вэ?

Хуучирсан мэдээ: 2023.02.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн тэрбумтнуудын дийлэнх нь ямар орд вэ?

Дэлхийн тэрбумтнуудын дийлэнх нь ямар орд вэ?

Хүний төрсөн он сар өдөр амьдралынх нь хэв маяг, заяа төөрөгт нөлөөлдөг гэж зурхайн ухаанд үздэг. “Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн баян хүмүүс ямар зурхайн ордод төрснийг судалж үзжээ. Тус сэтгүүлээс 268 тэрбумтныг 2022 онд тодруулсан. Эдний 32 нь буюу 12 хувь нь жинлүүрийн орд байжээ. Жинлүүрийн ордны араас загас орсон. Тодруулбал, 29 хүн буюу 11 хувийг загасны ордныхон эзэлжээ. Харин хамгийн бага хувийг матрын орд эзэлсэн байна. Нийт тэрбумтны ердөө 5.5 хувь нь матрын орд байжээ. Гэхдээ дэлхийн баячуудын жагсаалтыг хэдэн жил дараалан тэргүүлж буй Жефф Безос матрын орд гэдгийг сануулъя. 

Тэрбумтнуудын ордыг зурхайн ордоор дэлгэрүүлэн хүргэвэл: Жинлүүр 12, загас 11, үхэр 10, арслан 9, хонь 8, охин 8, ихэр 8, хумх 7.5, мэлхий 7.5, нум 7.5, хилэнц 6, матар 5.5 хувийг тус тус эзэлсэн байна. 

Дашрамд дурдахад, 214.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Бернард Арно загасны орд бол технологийн салбарын акул Элон Маск мэлхийн орд юм байна. 107.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Уоррен Баффет охины орд бол Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гейтс хилэнцийн орд аж. 

Эх сурвалж: HINDUSTAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
18
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж