Цаг уурын хамгийн эмзэг бүсүүдийг нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.21-нд нийтлэгдсэн

Цаг уурын хамгийн эмзэг бүсүүдийг нэрлэжээ

Цаг уурын хамгийн эмзэг бүсүүдийг нэрлэжээ

Дэлхий дээрх цаг уурын хамгийн эмзэг 20 бүсийг нэрлэжээ. Энэ 20 бүсийн 16 нь Хятад улсад байна. Энэхүү судалгааг хийхийн тулд дэлхий даяарх 2600 бүс нутагт  үнэлгээ хийсэн. Ингэхдээ энэ зууны эцэс гэхэд агаарын хэм цельсийн 5.4 хэмээр нэмэгдэнэ гэсэн тооцоололд үндэслэн хийжээ. 

Бүс нутаг дахь далайн түвшин нэмэгдэх, ой хээрийн түймэр зэрэг гамшиг нь үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулж, хөрөнгө оруулалтын саатуулж магадгүй гэж үзэж байна. 

Хятадын ДНБ-ий аравны нэгийг бүрдүүлдэг, аж үйлдвэржсэн Жянсу муж дэлхийн хамгийн эмзэг бүсд тооцогдов. Түүнчлэн гангийн үйлдвэртэй Хэбэй муж, үерт өртөмтгий Хэнань муж, Шаньдун муж эхний байруудад орсон байна. Дэлхийн үйлдвэрлэл Ази руу шилжсэнээр Хятадын хэдийнэ эмзэгшсэн байсан бүс нутгууд цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд илүү өртөмтгий болсон. Судлаачдын мэдэгдсэнээр дэд бүтцийн хөрөнгө оруулалт ихэвчлэн эрсдэл өндөртэй голын бэлчир, далайн эргийн бүс, харьцангуй тэгш газар нутагт төвлөрөх хандлагатай байгаа аж. 

Хятадаас гадна АНУ-ын дөрвөн муж хамгийн эмзэг бүсийн тоонд багтжээ. Тодруулбал, Флорида муж 10 дугаарт, Калифорниа 19-д, Техас 20-д, Нью-Йорк 46-д орсон. Энэтхэгийн есөн бүс нутаг мөн  эхний 50-д багтжээ. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж