Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэл энгийн цагийн хуваарийн дагуу буюу 07:00-22:00 хооронд иргэд, олон нийтэд үйлчилнэ гэдгийг Нийтийн тээврийн газраас мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд 106 чиглэлд 723 автобус зорчино. Мөн Шинийн нэгний өдрөөс Сонсголон, Таван шар, Шинэ яармаг чиглэлд автобус явж эхлэх юм.
Энэ нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Шинэ яармаг хороолол, Буянт Ухаа II орчмын иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой аж.