Хятад улс Орост зэвсэг нийлүүлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2023.02.21-нд нийтлэгдсэн

Хятад улс Орост зэвсэг нийлүүлж магадгүй

Хятад улс Орост зэвсэг нийлүүлж магадгүй

Хятад улс Орост зэвсэг, сум нийлүүлэх талаар хэлэлцэж байна гэж АНУ мэдэгдэв. Мөн ийм хурцадмал байдал үүсгэх нь Хятадын хувьд ноцтой үр дагавар болно гэж анхаарууллаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бямба гаригт Мюнхенд Аюулгүй байдлын бага хуралд оролцсон. “Хятад улс Орост үхлийн аюултай дэмжлэг үзүүлэх магадлалтай байгаад гүнээ санаа зовж байна. Хятадын компаниуд Украинд ашиглахын тулд Орост үхлийн аюултай бус тусламж үзүүлж байгааг бид харсан. Харин одоо тэд үхлийн аюултай тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл байна. Мэдээж Хятадын хувийн компани, төр хоёрын хооронд тийм их ялгаа байхгүй” гэж Блинкен хэлсэн байна.   

Гэхдээ Хятадын төлөвлөгөөний талаар АНУ чухам ямар мэдээлэл авсныг Блинкен тодорхой хэлээгүй. 

Оросын эдийн засгийг сүйрүүлэх зорилготой барууны хориг арга хэмжээнээс зайлсхийхэд Хятад тусалж байгаад мөн санаа зовж буйгаа АНУ илэрхийлсэн. Тодруулбал, Хятадын Оростой хийх худалдаа өсөн нэмэгдсээр байна. 

Гэвч Бээжин үүнийг эрс няцааж байна. “Хятад, Оросын харилцааг АНУ зааж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Дарамт шахалт үзүүлэхийг бүр ч зөвшөөрөхгүй” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэлжээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж