“Инстаграм” болон “Фэйсбүүк” платформын баталгаажуулалтын цэнхэр тэмдэг төлбөртэй болжээ. Цэнхэр тэмдгийн төлбөр вэб дээр сард 11.99 ам.доллар, “iPhone” хэрэглэгчдийн хувьд 14.99 ам.доллар байна. Австрали, Шинэ Зеландад энэ долоо хоногоос шинэ дүрэм хэрэгжиж эхлэх юм. Бусад оронд шинэ үйлчилгээг удахгүй нэвтрүүлнэ гэсэн хэдий ч яг хэзээ нь тодорхойгүй байна. Энэ алхам нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулна гэж “Мета” компани үзэж байна.
“Твиттер” компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цэнхэр тэмдгийг төлбөртэй болгосон. Тухайн үед Элон Маскийг нийгмийн сүлжээнд төлбөртэй шатлал нэвтрүүлсэн гэж технологийн салбарын олон хүн шүүмжилжээ. Гэвч ачир дээрээ салбарынхан нь түүнийг анхааралтай ажиглаж байсан нь энэ үйлдлээс харагдаж байна гэж үзэв.
Хэрвээ та цэнхэр тэмдэг авах хүсэлтэй бол цахим хуудасны тань нэр иргэний үнэмлэхний нэртэй яг таарах ёстой. Мөн нүүр царайгаа харуулсан профайл зурагтай байх ёстой аж.
“Мета” компани Covid-19 цар тахлын үеэр хэт их хөрөнгө оруулалт хийснээс болж 11 мянган хүнийг цомхотгосон гэж арваннэгдүгээр сард зарлаж байв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ