Жо Байден Украинд гэнэт айлчлав

Хуучирсан мэдээ: 2023.02.21-нд нийтлэгдсэн

Жо Байден Украинд гэнэт айлчлав

Жо Байден Украинд гэнэт айлчлав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2023.02.20/ Украинд гэнэт айлчиллаа. Орос, Украины дайн эхэлснээс хойш Байден анх удаа Киевт айлчилж буй нь энэ юм. ОХУ дайны нэг жилийн ойгоор Украинд томоохон хэмжээний довтолгоо эхлүүлж магадгүй гэсэн яриа гараад буй эгзэгтэй үед Киевийг дэмжсээр байгаа Байден илэрхийллээ. Зеленскийн эхнэр Олена Зеленска мөн Байдентай уулзжээ. 

Украин дахь нөхцөл байдал ямархуу байгааг бодитоор, ойроос хараасай гэсний үндсэн дээр Зеленский хэдэн сарын өмнөөс Байденг Киевт айлчлаач гэж хүссэн. Өнгөрсөн долоо хоногт хүртэл Байденд хүргэх урилга хэвээрээ байгааг сануулж байв. Зеленский өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Вашингтонд айлчилсан. “Ерөнхийлөгч Байден бид хоёр цөөн хэдэн удаа уулзсан. Бид түүнийг Украинд урьсан. Боломж нь таарвал тэр Украинд айлчлахдаа баяртай байх болов уу. Энэ айлчлал манай улсыг дэмжиж буйн томоохон дохио болох юм” гэж Зеленский энэ сарын 15-нд хэлсэн. 

Байден айлчлалын үеэр Украинд хагас тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээ амлав. Тусламжийн багцад жавелин, их бууны сум, гаубиц зэрэг цэргийн зэвсэг хэрэгсэл багтана. Түүнчлэн ОХУ-д авах шинэ хориг арга хэмжээний талаар Байден зарлалаа. 

“Путин жилийн өмнө довтолгоогоо эхлүүлэхдээ Украиныг сул дорой, барууныхныг хуваагдмал байгаа гэж бодсон. Тэр биднийг дийлнэ гэж бодсон. Гэвч түүний буруу байлаа. Энэ долоо хоногийн сүүлээр бид дайныг санхүүжүүлж буй Оросын элитүүд болон компаниудад шинэ хориг арга хэмжээ авна” гэж тэр хэлэв. Байден энэ долоо хоногийн сүүлээр Польшт айлчлах юм. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж