Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг хүлээн авч уулзан амжилт хүслээ. Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар оролцож улс төр, эдийн засаг, парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН-ын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс бий. Тиймээс улс орноо гэр гэж зүйрлэвэл тооно тулж байгаа хоёр баганын нэг болох Ардчилсан намын удирдлагын маргаан шийдэгдлээ. Өнгөрсөн 30 жилийн улс төр, эдийн засгийн алдаа оноог МАН, АН хамтдаа эргэн дүгнэж, алдаа, оноогоо засаад урагшлах ёстой. Тиймээс цаашид Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, тогтолцооны гажуудлыг засахад чиглэсэн Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Үүнд улс төрийн намууд, иргэдийн оролцоо маш чухал үүрэгтэй. Ялангуяа АН-ын дарга эдгээр асуудалд санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.
Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг эхлүүлэн ажиллаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж буйгаа АН-ын дарга Л.Гантөмөр илэрхийлэв.
Сөрөг хүчний хувьд сайныг дэмжиж, саарыг шүүмжилж ажиллахаас гадна олон жил ужгирсан тогтолцооны өөрчлөлтийг хийж, нийгмийн салбар бүрийн төлөөллийг парламентад оруулж ирэхийн төлөө улс төрийн намууд гүүр нь болж ажиллах ёстой. Тиймээс АН-ын зүгээс ардчилсан парламентыг бэхжүүлэх, улс төрийн намуудын төлөвшлийг бүрдүүлэхэд МАН-тай санал нэг буйгаа илэрхийллээ.
судлаач 2023-02-20 202.131.251.130
Дэмжих юм ч бна, дэмжихгүй юм ч бна. Энэ бол бодлогын асуудал. тэгэхдээ сөрөг хүчин гэдгээ байнга бодож бай. Увс зан гаргаж болохгүй.
Зочин 2023-02-20 103.26.195.161
Өө за за дагаар ор
Зочин. 2023-02-20 202.55.188.97
АН шийдвэртэй ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчин байж чадаагүй. Өөрийгөө яая даа гэж байсан. МАН үүнд их үүрэгтэй оролцож байсан. МАН сөрөг хүчин хэрэгтэй гэдгийг ойлгосон бол түүнээс илүү сайн юм хаана байх вэ.Өнгөрсөн хугацаанд АН-ыг яахийг МАН шийдэж байсан шүү. АН бас дотоод дайсан хамгийн ихтэй нам. Одоо нэг хөлөө олоод , нийгмийн улс төрийн тогтолцоогоо МАН-ын яриад байгаа шиг шинэчлээд тогтвортой мөрдөөд явбал улс төр төлөшинө шүү дээ. Бас төлөвшсөн ардчилал хэрэгтэй байна
Zochin 2023-02-20 59.153.114.158
Намын дарга нар үргэлж ийм лоозон маягийг үг хэллэгийг робот шиг ярих юм, хэрэгжиж байгаа бол үр дн нь тун хангалтгүй харагдаж байгаа шүү. Та нар минь өөрсдийнхөө хажуу дэргэдэх хулгайч, авилгач түшмэд, найз хамсаатан нараа эхлээд цэвэрлэнэ үү.
ЗОЧИН 2023-02-20 192.82.85.217
АН ОДОО Л СЭРГЭХ АЛХМАА МАШ ЗӨВ ХИЙЛЭЭ, ГАНТӨМӨРО ЭРДЭНЭ ШИГ ХУВИА БОДОЖ, ХУЛГАЙ ХИЙХГҮЙ НӨХӨР, ҮҮНД ЭРГЭЛЗЭХГҮЙ БНА. ГАНТӨМӨР АН ОДОО ХОЙШОО ХАРАХГҮЙ, УРАГШАА ХАРЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ, СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦОО ЗӨВ, 76-ИЙН ТЭН ХАГАСЫГ МОЖАРИТОР, ХАГАСЫГ НЬ ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН СИСТЕМЭЭР СОНГОХ НЬ ЗӨВ, 2 ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТ УГ НЬ ЗӨВ, ҮҮГЭЭР ҮХ ШИНЭЭР БИЧИЖ БАТЛАЖ ЭНЭ УИХ ЯАГААД Ч АМЖИХГҮЙ, ЦАГ НЬ АРАЙ БОЛООГҮЙ БНА, ОДООХОНДОО АРД НИЙТ ИЛТ ДЭМЖИХГҮЙ БНА.АРД НИЙТ ДЭМЖИХГҮЙ БОЛ АМЖИЛТ ОЛОХГҮЙ,
Зочин 2023-02-20 188.162.254.91
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин 2023-02-20 43.242.243.81
АН энэ үед л намаа цэвэрлэж чадвал сөрөг хүчин гэх нэрээ сэргээх байхдаа
Зочин 2023-02-20 66.181.183.229
Чи зуу зуун тэрбумын хулгай луйвраа улс ард түмэнд буцааж буцааж өг. Хүүк ямарч гэсэн өөр шиг чинь шийдсэн хулгайч биш
Зочин 2023-02-20 192.82.82.43
Энэ их хулгайн ард Хүүк байдаг..ЖДҮ.төрийн банкны 14тэрбум,Нүүрс гээд.Хүрэлсүхийн эрх шарууд гээд нүүрс зөөдөг машинууд байдаг гэсэн .Оюук мэдэж байгаа ч Хүрэлсүхийг яаж ч чадахгүй. Морин толгойтын авилгатай тэмцэнэ гэж юу байдаг юм.
Зочин 2023-02-20 122.201.21.222
МАН-ын дарангуйлал хэрээс хэтэрлээ
Зочин 2023-02-20 92.38.183.72
“Шүүр ажиллагаанд”У.ХҮРЭЛСҮХЫГ оруулж огцруулья
Нүүрсний ХУЛГАЙЧ ХҮРЭЛСҮХ
Сүүлийн 4 жилд ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛНА ТУН УДАЛГҮЙ
Зочин 2023-02-20 192.82.90.212
Дандаа эрх ашгийн наймаа, далд хуйвалдаан гэдэг нь тодорхой болж байна. Данх, жэнко, гантөмөр гурвалсан наймааны бүлэглэл одоо тарах хэрэгтэй дээ. Хэнд ч хэрэггүй олон түмний төлөө юу ч хийхгүй, өөрсдийгөө аврах гэж л хуйвалдана.
Зочин 2023-02-20 64.119.17.101
Ene bol mash uhaalag shiidver shuu,bid avilga alban tushaaliin hergee hamtarch shiidehgui bol,dan gants neg namiin hemjeend shiidegdehguigeer ujgirsan,gunzgiirsen tom asuudal bolson bn,tiim bolohoor bid hoer garaa urgun demjih bolno,anhnii uulzalt amjilttai bolson bn,avilga,alban tushaaliin asuudlaa shiidehguigeer mongol tsaash hugjih bolomjgui shuu zorigtoi,shiidvertei uragshaa alhaarai,harin muu zuild huivaldahgui,medeej hardalt zunduu yavagdah bolno,gehdee unen yalna