Ц.Анандбазар “Алтан төлийн эзэд”-ийн шагналыг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2023.02.20-нд нийтлэгдсэн

Ц.Анандбазар “Алтан төлийн эзэд”-ийн шагналыг гардууллаа

Ц.Анандбазар “Алтан төлийн эзэд”-ийн шагналыг гардууллаа

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналаар Булган аймгаас 12 малчин гэр бүл шалгараад байна. Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Анандбазар “Алтан төлийн эзэд”-ийн шагналыг малчны хотонд нь очиж гардуулан баяр хүргэлээ.

Өнгөрөн одож буй бар жилд төллүүлэн бойжуулсан төлийнхөө тоогоор Булган аймгийн Баяннуур сумын малчин Бадам, Рашаант сумын малчин Нямхүү, Могод сумын малчин Мижиддорж, Хишиг-Өндөр сумын малчин Баасантулга, Орхон сумын малчин Пүрэвсүрэн, Бүрэгхангай сумын малчин Болд, Сайхан сумын малчин Лхагвасүрэн нарын гэр бүл “Алтан төлийн эзэн”-ээр шалгараад байна. Малчин хүний гавьяа гэр бүлийн хөдөлмөрөөр ирдэг учир эхнэр, нөхөр хоёуланд нь “Алтан төлийн эзэн” шагналын тэмдгийг олгодог уламжлалтай.

Ц.Анандбазар УИХ-ын гишүүн, Булган нутгийн зөвлөлийн тэргүүн

Ч.Пүрэвсүрэн Булган аймгийн Орхон сумын малчин

Ш.Болормаа Булган аймгийн Орхон сумын малчин

УИХ-ын гишүүн, Булган нутгийн зөвлөлийн тэргүүн Анандбазар малчин хүний цаг наргүй хөдөлмөрийг өндрөөр үнэлэн, Булган аймгаас төрсөн “Алтан төлийн эзэд”-ийг жил бүр Мотоциклоор урамшуулдаг. Өнгөрсөн жил 15 малчинд мотоцикл өгч байсан. Энэ жил өөрийн шагнал гардуулсан долоон малчин гэр бүлийг ийнхүү шагнаж байгаа юм.

Монгол хүн “төлөөр баяжиж, шөлөөр цаддаг” гэж билэгшээж ирсэн. Иймд төл малаа онд мэнд оруулж, малаа таван толгойгоор чанартай өсгөж үржүүлэхийн чухлыг УИХ-ын гишүүн Анандбазар очсон малчин өрх бүртээ захиж байлаа

М.Мижиддорж Булган аймгийн Могод сумын малчин

Л.Мягмарсүрэн Булган аймгийн Могод сумын малчин

“Алтан төлийн эзэд” 100-гаас дээш тоогоор төл малаа өсгөж, малынхаа тоог цөөрүүлж, чанаржуулах зорилгоор Сэлэнгийн алаг тарлан үхрийг нутагшуулан, төлийг нь мэнд бойжуулсан зэрэг амжилт үзүүлжээ. “Алтан төлийн эзэн” малчдын хамгийн залуу нь 42 настай,  ахмад настай нь жаран нас хол гарсан ч малаа маллан, хоёр хүүгээ малчин болгосон Бүрэгхангай сумын малчин Болд гуай байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж