Улсын заан Б.Бат-өлзий түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.02.20-нд нийтлэгдсэн

Улсын заан Б.Бат-өлзий түрүүллээ

Улсын заан Б.Бат-өлзий түрүүллээ

НЭМЭЛТ:

ХVII жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин туулай жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын заан Б.Бат-өлзий Даян аварга Н.Батсуурийг давж түрүүллээ.

ДАЯН АВАРГА Н.БАТСУУРЬ ҮЗҮҮР ТҮРҮҮНД ҮЛДЛЭЭ

Улсын даян аварга Н.Батсуурь улсын аварга О.Хангайгаар долоо давж үзүүр түрүүнд үлдлээ.

Я.БУМБАЯР ХОЁР АВАРГЫГ ДАРААЛАН ДАВЛАА

Тавын даваа эхэллээ. Аймгийн арслан Я.Бумбаяр энэ даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг давлаа. Тэрбээр өмнөх даваандаа Ч.Санжаадамба аваргыг дийлсэн юм. Мөн Б.Зоригтбаатар харцага улсын залуу арслан Б.Орхонбаярыг давжээ.

ТҮРҮҮ БӨХИЙН ТООНД ЯВСАН М.БАДАРЧ ГАРЬД УНАЛАА

Дөрвийн даваа өндөрлөлөө. Энэхүү даваанд улсын цолтой бөхчүүд бүдрэх нь бага байв. Харин Ч.Санжаадамба аварга болон М.Бадарч гарьд уналаа. М.Бадарч гарьдыг түрүүлнэ гэж олон хүн хүлээж байсан биз.


Ч.САНЖААДАМБА АВАРГА ӨВДӨГ ШОРООДЛОО

Дөрвийн даваа эхэллээ. Хоёр жил гаруй хугацаанд зодоглоогүй байсан Ч.Санжаадамба аварга тус даваанд аймгийн арслан Я.Бумбаяртай оноолтоор таарч, өвдөг шороодлоо.


АЙМГИЙН ЗААН Э.ТҮМЭНДЭМБЭРЭЛ ТААМАГ ЭВДЭЖ БАЙНА

Хүчит бөхийн гурвын даваа эхэллээ. Энэхүү даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ц.Одбаяр, Б.Серик, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ улсын начин Ч.Батчулуун нар өвдөг шороодов.

Ялангуяа аймгийн заан Э.Түмэндэмбэрэл дээшээ үзнэ гэж байсан Б.Серик зааныг давж, таамаг будиллууллаа. Э.Түмэндэмбэрэлийн хувьд өчигдөр улсын начин Б.Ганхуяг, улсын арслан Р.Пүрэвдагва нараар даваа ахисан билээ.

Дашрамд, өнгөрсөн жилийн түрүү бөх аймгийн арслан Э.Мөнхжаргал нэгийн даваан бүдэрсэн.


ТАВАН АВАРГА ЦОЛТОН БИТҮҮНИЙ ӨДӨР ЗОДОГЛОНО

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өчигдөр/2023.02.19/ болж өндөрлөв.

Энэ удаагийн барилдаанд таван аварга, дөрвөн арслан, гурван гарьд цолтой гээд чансаа өндөр бөхчүүд зодоглож байгаагаараа онцлог буй. Мөн хоёр жил гаруй хугацаанд барилдаагүй байсан Ч.Санжаадамба аварга зодоглож байна.

Өчигдөр улсын харцага Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон, улсын начин Э.Даш, Д.Амарсайхан зэрэг ид барилдаж буй, дээшээ үзнэ гэсэн бөхчүүд нэгийн даваанд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, улсын харцага Л.Лха-Очир, Х.Гантулга нар хоёрын давааг гэтэлсэнгүй. Р.Пүрэвдагва арслангийн тухайд гараа бэртээн цааш барилдах боломжгүй болж тахимаа өгчээ.

Мөн барилдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Булган аймгийн Могод сумын харьяат, улсын заан Д.Лхагвасүрэн, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, улсын начин Р.Цоггэрэл нарыг, Алтангадас одонгоор Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын начин, Чөлөөт бөхийн Ази тивийн аварга Ч.Ганзориг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн ахмад заан Д.Сэрээнэн нарыг шагнасныг бөхийн холбооны удирдлагууд гардууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж