Хуучирсан мэдээ: 2023.02.20-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ

Эрхэм хүндэт анд найзууд аа!

Та бүхэндээ Цагаан сар буюу билгийн тооллын шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Урин дулаан наашилж, байгаль дэлхий сэргэх хаврын эхэн сард хүмүүний сэтгэл санааг баясгаж, итгэл найдварыг бэлгэдэх энэхүү баяр нь монголчуудын хувьд ихэд онцгой билээ. Цагаан сар нь айл гэр бүрт халуун дулаан амьсгал, баяр баясгаланг авчирч, монгол түмний эв нэгдлийг илэрхийлж, өвөг дээдсээсээ уламжлан авсан өвөрмөц соёл заншлын үүрд мөнхийг тодотгож өгдөг гэр бүлийн сайхан баяр билээ.

Монгол Улсын иргэн бүр энэхүү үндэсний их баяраа гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгөө хамт өнгөрүүлэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Усан туулай нь бүтэн жилийн турш эерэг нөлөө үзүүлж, бидний ойр дотно Монголын ард түмэнд тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг авчирч, айл өрх бүр аз жаргал, энх амгалан, аз хийморь дүүрэн байх болтугай.

Хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж