Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны дарга Жигжидсүрэнгийн Ядамсүрэнг Нийслэл хотын Хүндэт иргэнээр өргөмжиллөө.
Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жил, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг тохиолдуулан нутгийн өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэн хөгжүүлэх, Улаанбаатар хотын хууль эрх зүйн орчныг болгох ажлыг амжилттай удирдан зохион байгуулан нийслэлийн хөгжил цэцэглэлтэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн Жигжидсүрэнгийн Ядамсүрэнг ийн өргөмжилжээ.
Мөн Нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Хөххүүгийн Болормаа болон Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуул хамгаалалтын албаны ахмад ажилтан Нэргүйн Хатанбаатар нарыг шагналаа.
Холбоотой мэдээ