"Apple" цагийг хориглохын эсрэг Байденыг лоббидож байна

Хуучирсан мэдээ: 2023.02.20-нд нийтлэгдсэн

"Apple" цагийг хориглохын эсрэг Байденыг лоббидож байна

"Apple" цагийг хориглохын эсрэг Байденыг лоббидож байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт "Apple" цагийг хориглох эсэхээ шийдэх тул тус компани лоббигоо нэмэгдүүлэв. АНУ-ын Олон улсын худалдааны комисс (ITC) өнгөрсөн арванхоёрдугаар сард эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн "AliveCor" компанийн зүүж болох электрокардиограмын патентыг "Apple" компани зөрчсөн гэж үзсэн. Улмаар Байдены засаг захиргаа уг шийдвэрт ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол "Apple" компанийн алдартай цагний  загваруудыг импортлохыг хориглож магадгүй юм. Байден комиссын шийдвэрт хориг тавих эсвэл маргааныг шүүхээр үргэлжлүүлэх эсэхээ шийдэх ёстой аж. 

"Apple" компани хариуд нь Обамагийн засаг захиргааны үед дээрх комиссыг даргалж байсан "Covington & Burling" фирмийн лоббич Шара Аранофтай гэрээ байгуулжээ. Ингэснээр  Ардчилсан намын комиссар асан Шара Араноф өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр ажилд орсноосоо хойш худалдаа, оюуны өмч, эрүүл мэндийн асуудлаар Конгресст  лобби хийж  эхэлсэн байна.

"AliveCor" компани нь "Apple" компанийг технологийг нь хулгайлж, "монополь үйл ажиллагаанд" оролцсон гэж буруутгаж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тус компани нь Калифорнид төвтэй, 150 орчим хүн ажилладаг стартап юм. Тус компани технологио худалдах зорилгоор 2015 онд анх "Apple" компанид зүүж болох электрокардиограмм (ЭКГ) мэдрэгчээ танилцуулсан аж. Гэтэл 2018 онд "Apple" дээрх мэдрэгч бүхий цагийг гаргаж, гуравдагч этгээдийн зүрхний хяналтын программ хангамжийг бүтээгдэхүүнтэй нийцэхгүй болгож, "AliveCor" компанийг бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг зогсооход хүргэсэн гэнэ. 

2022 онд "Apple" компани лоббид бараг 9.4 сая ам.доллар зарцуулсан нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж OpenSecrets судалгааны групп мэдэгдэв. Тус компани 50 хүний бүрэлдэхүүнтэй лобби багтай бөгөөд үүнд нь Конгрессын гишүүн, дарга байсан хүмүүс багтдаг байна. 

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж