Ариунаа бөө болох гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Ариунаа бөө болох гэнэ

Монголчууд бүгдээрээ бөө болох нь ээ. Дуучин С.Жавхлан,
жүжигчин Ц.Ганзориг гээд олны танил хүмүүс бөө боллоо гэж хэвлэлүүдээр хэсэг
шуугисан. Гэтэл эмэгтэй дуучдаас Б.Наран, Э.Халиун нар аль хэдийнэ бөө болсон
сурагтай.

Харин тэдэн дээр нэмэгдээд дуучин Т.Ариунааг бөө болох
гэж байгаа тухай мэдээлэл тархаад байна. Үргэлж шинийг санаачилж, шинэлэг уран
бүтээлээрээ шүтэн бишрэгчдээ баярлуулж явдаг дуучин маань дуу хөгжмөө түр хойш
нь тавин, бөө болохоор нутгаа зорьж, уул усаа тахиж яваа гэнэ.

Энэхүү мэдээллийг өөрөөс нь лавлахаар залгасан боловч
утас нь холбогдох боломжгүй байв.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж