Жефф Безосын "дэлхийн хамгийн том" дарвуулт онгоц далайд гарав

Хуучирсан мэдээ: 2023.02.20-нд нийтлэгдсэн

Жефф Безосын "дэлхийн хамгийн том" дарвуулт онгоц далайд гарав

Жефф Безосын "дэлхийн хамгийн том" дарвуулт онгоц далайд гарав

Тэрбумтан Жефф Безосын аварга том дарвуулт онгоц анх удаа далайд гарлаа. Дарвуулт онгоц бүтээгч "Oceanco" 500 сая ам.долларын өртөгтэй дарвуулт онгоцыг "Y721" гэсэн дотоод серийн нэрээр нь нэрлэсэн аж.

Харин тэрбумтан эзэн нь дэлхийн хамгийн том дарвуулт онгоцыг Кору гэж нэрлэсэн байна. "Amazon" компанийн эзэн дарвуулт онгоцыг туршилтын журмаар далайд гаргасан юм.

Дарвуулт онгоцыг задгай далайд оруулахын тулд түүхэн гүүрийг буулгах хүсэлтийг Роттердамын засгийн газарт  гаргасны дараа олон нийтийн дунд маргаан дэгдээсэн аж. Роттердам хотын зөвлөл 2017 онд засвар хийснээс хойш  Коннингшавенбруг гүүрийг дахин буулгахгүй гэж амласан байв. Нутгийн иргэдийн дунд Хеф гэгддэг гүүр Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын бөмбөгдөлтөд нэлээд сүйдсэн ч нуралгүй үлджээ. Улмаар түрэмгийлэгч хүчний эсрэг орон нутгийн эсэргүүцлийн бэлгэдэл болсон аж. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж