Байден Путинд "мессеж" илгээнэ

Хуучирсан мэдээ: 2023.02.20-нд нийтлэгдсэн

Байден Путинд "мессеж" илгээнэ

Байден Путинд "мессеж" илгээнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины дайны нэг жилийн ойгоор Варшавт үг хэлэх үеэрээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд "мессеж" илгээнэ гэж Цагаан ордноос мэдээллээ. Тэрбээр АНУ-ын гол холбоотон Польш улсад үг хэлэхдээ Украиныг түрэмгийлэгчдийн гараас аврахын тулд НАТО-гийн хүчин чармайлтыг магтан сайшаах юм. Польш нь Украиныг зэвсгээр хангахад хүчин чармайлт гаргаад зогсохгүй, дүрвэгсдийг олноор хүлээн авч байгаа улс. 

Байден НАТО-гийн орнуудын хамтын ажиллагаа болон Оросын цэргийн хүчийг Украины нийслэлд хүрэхээс өмнө зогсоож, алдсан газар нутгаа эргүүлэн авч чадсан, гэнэтийн нөхцөлд сайн зохион байгуулалттай байсан Украины армийг сайшаах болно. Тэрбээр Варшавын Эзэн хааны цайзаас "Украины ард түмнийг эрх чөлөө, ардчиллаа хамгаалахад нь  АНУ дэлхий нийтийн дэмжлэгийг хэрхэн цуглуулсан бэ?" сэдвээр илтгэл тавина гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч мэдэгджээ. 

Байден хоёрдугаар сарын 21-нд Варшавт Польшийн ерөнхийлөгчтэй уулзсаны дараа маргааш нь зүүн Европ дахь НАТО-гийн гишүүн Болгар, Чех, Эстони, Унгар, Латви, Литва, Польш, Румын, Словак зэрэг улсуудыг багтаасан "Бухарест есөн" бүлгийн удирдагчидтай уулзана. Дараа нь Их Британи, Франц, Италийн удирдагчидтай утсаар ярина гэж Цагаан ордон мэдэгдэв. Германы канцлер Олаф Шольц  гуравдугаар сарын 3-ногт Вашингтонд ирнэ. 

Байден айлчлалынхаа үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах юм уу, Украинд аялах төлөвлөгөөгүй байгаа гэдгийг мэдэгдсэн байна. Гэхдээ АНУ нь Украинд цэргийн, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад төрлийн тусламжийг НАТО-гийн бусад орнуудаас хамаагүй илүү үзүүлсэн бөгөөд одоогоор 100 тэрбум ам.доллар даваад байна. Үүнд өнгөрсөн арванхоёрдугаар сард Конгрессоос баталсан 47 тэрбум ам.долларын багц багтсан бөгөөд үүнийг олгох эхний шатандаа байгаа юм. 

Нөгөө талд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин маргааш /2023.02.21/ Москва хотноо ард түмэндээ хандан үг хэлэх аж.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж