НЭМЭЛТ:
Хүчит бөхийн хоёрын даваа өндөрлөлөө. Энэхүү даваанд улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, улсын харцага Ш.Уламбаяр, Л.Лха-Очир, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ улсын начин Н.Мустафа, Г.Ганжад, Ө.Батзул тэргүүтэй хүчтэнүүд өвдөг шороодлоо. Р.Пүрэвдагвын арслангийн тухайд аймгийн заан Э.Түмэндэмбэрэлд элэг бүсээ тайлж, тахим өгсөн юм. Бөх сонирхогчдын зүгээс арслангийн бэртэл сэдэрсэн гэж үзэж байна.
САР ШИНИЙН БАРИЛДААН ЭХЭЛЖ, 256 БӨХ ЗОДОГЛОНО
Монгол бөхийн өргөөнд өнөөдөр (2023.02.19) сар шинийн өдрийг угтсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа болох бол маргааш буюу битүүний өдрийн 12.00 цагаас бөхийн барилдааны гурвын даваа цааш үргэлжилнэ.
Энэ жилийн сар шинийн барилдаанд Улсын их баяр наадмын түрүү залуу аварга, арслангуудаас гадна сүүлийн жилүүдэд зодоглоогүй өнжсөн аваргууд хүч үзэхээр болсон билээ.
Холбоотой мэдээ