Сүйт бүсгүй болон гэрчүүд бүгдээрээ цагаан өнгийн “Crocs” углаашаар гоёсон хурим олны анхаарлыг татжээ. Зарим хүн үүнийг загварлаг гэсэн бол зарим нь үзэмжгүй муухай гэж шүүмжилсэн байна. Сүйт бүсгүй хамгийн сүүлийн үеийн трэндийг дагах нь мэдээж хэдий ч “Crocs” углаашийг олон хүн бүдүүлэг, болхи гэж үзжээ. Гэхдээ нөгөө талаасаа чөлөөтэй бүжиглэж, хөгжилдөх боломжтой углааш юм. Тэр бүү хэл сүйт бүсгүй хуримынхаа дараа юунд ч харамсаагүй, маш тухтай байснаа хэлсэн байна.
70 ам.долларын үнэтэй тус углааш тав тухтай байдал, агаар нэвтрүүлдэг чанар, хөнгөн материал зэргээрээ хэрэглэгчдээс өндөр үнэлгээ аваад удаж буй.
Хурим дээрээ “Crocs” углааш өмсөх талаар хүмүүс хэрхэн сэтгэгдлээ илэрхийлснийг хуваалцвал:
“Надад үзэн яддаг хэдхэн зүйл бий. Гэхдээ энэ углааш миний дуртай зүйлсийн жагсаалтыг тэргүүлдэг. Энэ нь бүх хувцастай тохирдог”, “Хүмүүс хоорондын ялгаа үгүй болжээ. Хэн ч хэт гангалахгүй, бүгд тав тухтай”, “Би ерөөсөө өсгийт өмсдөггүй. Ёслолын ажиллагаанд кэттэй, хүлээн авалтад углааштай очдог хүн байна”,
“Өсгийтэй гуталтай бүжиглэхэд хэцүү байдаг. Хүн ийм гайхалтай, чухал өдрөө тухтай өнгөрөөх ёстой”, “Тав тухтай хөл бол аз жаргалтай сүйт бүсгүйг илэрхийлнэ”, “Энэ үнэхээр бүдүүлэг харагдаж байна. Хавтгай шаахай өмсөж болох л байсан. Сүйт бүсгүй углааш өмсөөгүй гэж найдаж байна. Энэ нь зүгээр л хуримын ёслолыг унтрааж байна” гэх мэтээр хүмүүс сэтгэгдлээ илэрхийлжээ.
Энэ мэт янз бүрийн сэтгэгдэл хэрэглэгчдээс гарч байгаа ч “Crocs” углаашны бизнес эрчимтэй хөгжиж байна. Сувд, очир алмааз, алт мөнгөн гинж, аварга цэцэг гэх мэтээр чимэглэсэн хуримын углааш цахимаар 200-300 ам.долларын үнээр тогтмол худалдаалагдаж байна.
Эх сурвалж: DAILY MAIL