Өрхийн дундаж орлого буурч, мөнгөн зарлага өсчээ

Хуучирсан мэдээ: 2023.02.19-нд нийтлэгдсэн

Өрхийн дундаж орлого буурч, мөнгөн зарлага өсчээ

Өрхийн дундаж орлого буурч, мөнгөн зарлага өсчээ

Үндэсний статитикийн хороо (ҮСХ)-ноос мэдээлснээр, энэ оны эхний сард улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өсчээ. Үүнд, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ дүнгээрээ 8.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ дүнгээрээ 15.6 хувь өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний үнэ өсөхөд голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний хувьд нийт инфляцийн 25.9 хувийг тайлбарлаж байна. Үүнд талх, гурил, будааны үнэ жилийн 32.4 хувиар, бензин шатахуун 15.5 хувиар өссөн дүнтэй гарчээ.

Төлбөрийн тэнцэл өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 727.2 сая ам.долларын алдагдалтай гарав. Алдагдал өмнөх оноос 505.6 сая ам.доллараар өсчээ. Төлбөрийн тэнцлийн урсгал данс мөн өнгөрсөн 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна. Алдагдал өмнөх оноос 767.3 сая ам.доллар буюу 36.4 хувиар өсчээ. Үүнд, барааны худалдааны алдагдал өмнөх оноос 263.2 сая ам.доллараар, үйлчилгээний худалдааны алдагдал 661.6 сая ам.доллараар өссөн нь тус тус нөлөөлсөн байна.

ҮСХ-ноос мэдээлснээр, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар өнгөрсөн оны IV улирлын дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн орлого оны үнээр 1.8 сая төгрөг болжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 204.1 мянган төгрөг буюу 12.4 хувиар нэмэгдсэн байна.

Нэг өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ буюу үнийн нөлөөллийг арилган тооцсон дундаж орлогын хэмжээ мөн улиралд 1.2 сая төгрөг, болж өмнөх оны мөн үеэс 8.4 мянган төгрөгөөр, өмнөх оноос 20.4 мянган төгрөгөөр буурчээ.

Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар багасахад тэтгэвэр тэтгэмжийн бодит орлого 51.1 мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 356.4 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлага буюу үнийн нөлөөллийг арилган тооцсон нийт зарлагын хэмжээ 2022 оны сүүлийн улиралд 1.2 сая болж өмнөх оны мөн үеэс 92.5 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж