Улаанбаатарт -10 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2023.02.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт -10 градус хүйтэн байна

Улаанбаатарт -10 градус хүйтэн байна

Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -27…-29 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, маргааш өдөртөө Халх голын сав газраар цас орж, нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна.

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 18-НЫ 20.00 ЦАГААС 2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 19-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ  ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар, өдөртөө Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -33…-38 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26…-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус.

Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -18…-23 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Орхон, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14…-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20-НООС 24-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 20, 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи хоёрдугаар сарын 20-нд тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24…-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Орхон, Ерөө голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр +2…-3 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж