Дотогшлох долларын ЧИМЭЭ! | News.MN

Дотогшлох долларын ЧИМЭЭ!

Дотогшлох долларын ЧИМЭЭ!

Дотогшлох долларын ЧИМЭЭ!

Хоёр жил хөл хориотой шинэлсэн монголчууд хар туулай жилийг өргөн дэлгэр угтаж байна. Зурхайчдын зурлагад усан туулай жилд хотол олноороо элбэг дэлбэг, өег цатгалан, ажил үйлс нь бүтсэн нэн сайхан жил болох гэнэ. Эдийн засгийн зурлагад ч таатай тоонууд харагдаж байна.

Үндэсний статистикийн хороо өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын нийгэм эдийн засгийн талаарх ээлжит тайлангаа танилцуулсан юм. Тайланд Монголын эдийн засаг 2022 онд 4.8 хувийн өсөлттэй гарсныг онцолжээ.

Азийн хөгжлийн банкны шинжээчид Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2022 онд 2.3 хувь буюу нам төвшинд байна, 2023 онд 5.6 хувьтай гарна гэж таамаглаж байсан юм.

Тэгвэл Засгийн газраас зарласан, бодлогын үр дүнд эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас 2.5 хувиар илүү өсөлттэй гарсан, энэ 2023 онд өндөр өсөлт авчрах шинэ сэргэлт чимээлж байна. Тоо худлаа хэлдэггүй гэдэг, дотогшлох долларын урсгал эрчимжих болтугай, хурай.

Нэг.

Монголчууд тоо бодох, тоо унших дургүй. Гэтэл тоо болгон үг хэлдэг,  улс орны хөгжил, эдийн засгийн уналт өсөлт, ард иргэдийн амьдрал уншигдаж, яригдаж байдаг.

Нүүрс бол монголчуудыг тэжээдэг гол салбар. Улсын төсвийн дийлэнх уул уурхай, тэр дундаа нүүрснээс олдог орлогоос бүрддэг. Гэтэл улсад орж ирэх нүүрсний орлогоос цагаан захтнууд замаас нь хулгайлчихдаг байсан нь илчлэгдэв. “Эрдэнэс Тавантолгой” ялсан намын саалийн үнээ, томилогдсон даргын хэтэвч байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарласан, тэнд БЭТ томилолоо, биржээр нүүрсээ зарлаа.
Ингэснээр нүүрсний олборлолт өнгөрсөн нэгдүгээр сард 4.9 дахин өсчээ. Борлуулалт нь 1.5 их наяд давсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани анх байгуулагдсан цагаасаа эхлээд ам нөхцөлөөр нүүрсээ зарж ирсэн нь хулгайчдад сайхан далим болж ирснийг улсаараа улсаа тонуулж байж ойлгож байх шиг.

Ам нөхцөл гэдэг нь Хятадын тал уурхай дээрээс ирээд нүүрсээ ачаад явдаг, урьдчилаад мөнгийг нь аваад иддэг маягаар 12 жил явж иржээ.

Хэрэвзээ хилийн үнээр нүүрсээ зарсан бол дөрвөг тэрбумын нэмэлт орлого олох байсныг БЭТ Ж.Ганбат мэдээлсэн юм.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хамгийн сайн нүүрсээ сорчлоод хамгийн хямдаар зарж байсан гэсэн үг.

Тэгвэл Засгийн газрын тогтоолоор энэ сарын 1-нээс нүүрсээ биржээр зарж эхэлсэн агаад нэг тонн нүүрсний үнийг 66.1 ам.доллараар өсгөж, 178.6-179.1 ам.долларт хүргэжээ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний ам үнэ 113 ам.доллар байсан юм.

Тэрчлэн Хятад улс цар тахлын хоригоо зөөллөж, хилээ нээснээр Монгол Улсын нүүрсний экспортод эерэг нөлөөлөл үүссэн.

Монгол Улс өнгөрсөн 2022 онд нийтдээ 24 сая гаруй тонн нүүрс экспортолсон бол 2023 онд 36.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Эдгээр тоонууд энэ жил нүүрснээс орох орлого хэд дахин нэмэгдэхийг “зөгнөж” буй юм.

Хоёр.

Статистикчид газрын тос 24.6 дахин, зэсийн баяжмал 13.9 хувиар өсч, мөнгөний баяжмалын олборлолт 44.5 хувиар нэмэгдсэн мэдээг хүргэлээ.
Хятад Улс хилийн хоригоо цуцалснаар дэлхийн зах зээлд зэсийн үнэ сэргэж эхэллээ. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 9000 ам.доллар руу дөхөж явна.

Энэ монголчуудын хувьд тун сайн мэдээ. Учир нь, Монгол Улс зэсийн том тоглогч болоход тун ойрхон ирсэн. Оюутолгойн орд дэлхийд тавд эрэмбэлэгддэг, Хятадын хажууханд оршдог, зуун жилийн нөөцтэй орд юм. Гүний уурхай ирэх сард ашиглалтад ороход бэлэн болжээ.

Л.Оюун-Эрдэнийн засаг өнгөрсөн 2021 онд “Рио-Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суусны үр дүнд Монголд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн төдийгүй гүний уурхайн төсөоп шаардлагатай 1.4 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагчид бүрэн хариуцахаар болсон юм.
Оюутолгой гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт орж өгөөжийг дор хаяж гурав дахин өснө гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн зэсийн олборлолт өнөөдрийнхөөс гурав дахин өсч, жилдээ хагас сая тонн зэс олборлосноор борлуулалтын хэмжээ нь таван тэрбум ам.долларт хүрнэ, үүний 34 хувь нь Монголд ногдол ашиг болж ирнэ.

Ийнхүү хар туулай жилд  зурайчдын зурснаар Монголын эдийн засаг өег цатгалан болох шинжтэй.
Статистикийн тоонууд дотогшлох долларын амсар нээгдсэнийг өгүүлж байна. Эдийн засаг тэлнэ гэдэг иргэдийн амьдрал сайжирч, ашиг орлого нэмэгдэнэ гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-19 103.10.20.218

Rio Tinto зардалаа нэмэгдүүлээд байвал юун ногдол ашиг вэ л болно шүү дээ,

Avatar

Зочин 2023-02-19 202.179.15.114

МОНГОЛБАНКНЫ МАХАН ТОЛГОЙНУУД ТӨГРӨГИЙН ХАНШАА БАРЬЖ ЧАДАХ ХҮН ОЛЖ АЖИЛЛУУЛЦГАА

Avatar

Zochn 2023-02-19 147.161.192.100

Төгрөгийн ханшаа чангалах тал дээр дорвитой ажил хийх хэрэгтэй.

Avatar

Эргэлзээтэй мэдээлэл 2023-02-19 150.129.140.214

Зэстийн үнэ буурах төлөвтэй Нүүрсний оптeкь гэрээний өр дуусаагүй 5 ба 9 сард гадаад бонд төлөгдөнө. Улсын данхайсан төсөвийн гүйцэтгэл хангах долларын хэрэгцээ өснө. Засгийн газраас хэрэжүүлж байгаа сайн ажлууд байгаа

Avatar

Зочин 2023-02-19 103.229.120.58

rio tinto Monolyn talyn ur teglesen geddgt itgeltei bna uu. hehe. genen yumaa.

4 terbum dollaryn zeeliig OT avsan. OT-n 34%d noogdoh ur teglegdlee geex 66%-d noogdokh uriig OT tulnu shuu dee.

Avatar

Зочин 2023-02-19 103.212.116.127

uursdiiguu het undruur unelj ntr haha

Avatar

Зочин 2023-02-19 202.126.89.123

МӨРӨӨДӨХӨД МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ ГЭДЭГ ҮНЭН ЮМ ДАА. "МОНГОЛ БҮТЭХГҮЙ ЭЭ" ГЭДЭГ БАС НЭГ АЙХТАР ҮНЭН ҮГ БИЙ. АМЬДРАЛ ДЭЭР ДОЛЛАР ДОТОГШЛОХ БУС ГАДАГШЛАХ БАЙЛГҮЙ ДЭЭ. НОЁН ДОЛЛАР ТУН УДАХГҮЙ 4000 ТӨГ ХҮРНЭЭ

Avatar

зочин 2023-02-19 103.212.116.89

Үмхий хийгээ хумь хулгайчаа.Ардчилагч гэх хэдэн луйварчид улс оронд гарсан бага ч гэсэн ололт амжилтыг үзэн ядаж, атаархаж хорсож , хэлэх муу үгээ олж ядан дайсагнаж байдаг.Иймээс л саад бэрхшээл чөдөр тушаа их гарч бидний ажил урагшладаггүй

Avatar

Зочин 2023-02-19 202.9.46.140

МАН-Ы САЛТААНЫ ҮЁ НОХОЙН БААС МИНЬ ЗҮГЭЭР ДАЛД ОР п***а

Avatar

Иргэн 2023-02-19 192.82.86.175

Монголчууд нөгөө өөрсдийнхөө муулаад байдаг хятадуудын гэх барааг л авдаг ш дээ. АНУ – аас юм худалдаж авлаа ч гэсэн Made in China шүү.

Avatar

Зочин 2023-02-19 1.225.66.126

Оюу Толгой шиг 3-4 том төслийг гадны хөрөнгө оруулалттайгаар, тэр дундаа 3дагч орны хөрөнгө оруулалтаар зэрэг хөдөлгө.Монгол компаниуд хоорондоо өрсөлдөх ч шаардлагагүй, ажлаа дийлэхээ байна. Доллар тэр дороо 1000 төг руу бууна. 2012 онд Солонгос явж ажиллах хүн олдохоо байсан шүү, яг тэр үе рүүгээ очно.

Avatar

Зочин 2023-02-19 192.82.77.197

hereggui. idej uudag humuusiig tejeehiin nemer. shudarga tsag ireh ued nemj uhsan n deer

Avatar

Зочин 2023-02-19 66.181.181.249

Замаас нь ахиад идвэл төв талбай дээр дүүжлэх хэрэгтэй…

Avatar

Зочин 2023-02-19 202.9.40.203

МАН болон Ан хоёр хоорондоо тэмцэлдэхгүй бол улс орны амьрал тайван болж эдийн засаг дээшилнэ. Дотоодын тэмцэл улс орон ард түмнийг тамирдуулж байна. Яг дайнтай оронтой адилхан. Украйнд дайн болж эдийн засаг нь доройтож байхад МАН болон АН-ын тэмцлийн гайгаар бид их хохирч байгаад зарим хүмүүс огт ойлгохгүй улс төржөөд хоорондоо байлдах юм яриад явж байна. үүнийгээ л болих хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2023-02-19 192.82.90.212

ЗГ зөвхөн "шүгэнл үлээх", айлган сүрдүүлэлтээс өөр ажилгүй байна. Ард түмний сайн сайханы төлөө юу ч хийхгүй, чадахгүй байна. Ямар ч үнээр хамаагүй албан тушаал дээрээ байх шуналд автсан улс болжээ.

Avatar

Зочин 2023-02-19 103.212.116.89

Битгий х**.Эдийн засгаа сэргээж ард иргэдийн амьдралыг хэвийн хангах талаар төр засгаас бололцоот бүхнийг хийж байна. Ковидын аюулаас гадна,ОХУ-ын эсрэг барууны бүлэглэл Украины нацистүүдийн өдөөсөн дайн,зөвхөн монголд бус дэлхий нийтэд асар хүндрэл учруулав.Агуу хөгжилтэй гэгдэх европын орнууд хүртэл эрчим хүч түлш шатахууны хомсдолд орж бараа таваар ховордон үнэ өсч,имфляц болж эдийн засаг нь сүйрч байна.Монголын хувьд азаар ардчилагч гэх хулгайчуудыг төрөөс хол байлгасанаар их хүндэрсэнгүй

Avatar

Зочин 2023-02-19 192.82.82.126

Энэ ч пропаганда байна. Доллар орж ирэх нь гэх мөртөө төгрөг улам л суларч байна

Avatar

Зочин 2023-02-19 103.212.116.89

Одоо л Хятадын хил нээгдэж гадаад худалдаа хэвийн болох шинж илэрч байна. Харин чиний үмхий амыг л дайсны пропаганда гэх б**х

Avatar

Зочин 2023-02-19 202.131.225.197

ard tumend yamar uguujtei ve?

Avatar

Зочин 2023-02-19 66.181.181.227

Ажил хийгээгүй хүнд ямар ч өгөөжгүй.

Avatar

МОНГОЛ ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГЭХҮЙ ГЭЖ.... 2023-02-19 202.126.90.157

МАНАЙ МОНГОЛЧУУД ЦАГААН САРААР Л НЭГ ЁС УЛАМЖЛАЛАА НУЛИМАН БАЙЖ НЭГ Л ИХ "ЭДИЙН ЗАСАГЧ" СЭТГЭХҮЙТЭЙ БОЛЦГООЧИХДЫН, ЦАГААН САРААР 2.3 САЯ ТӨГ ЗАРЦУУЛЖ БНА АРАЙ ХЭТЭРНЭЭ БЛА БЛА ГЭЭЛ…..ГЭТЭЛ БУСАД ҮЕД 30-80 САЯАР ЯПОН МАШИН АВЧ УНАХ, 3-4 САЯАР АНДРОЙД УТАС, 5-10 САЯАР 3 ШӨНӨ 4-ХӨН ӨДӨР ГАДААДААР АЯЛАХ, 2-10 САЯАР ШУБА ГАДУУР ХУВЦАС АВЧ ӨМСӨХ, 5 БААСАН ГАРИГ БҮРТ 200-800К-ААР ПИАВДАЖ АРХИДАЖ ШОУДАХ ЗЭРЭГТ ЭДИЙН ЗАСАГ ЕРДӨӨ Ч ХАМААГҮЙ БОЛДОГ ДОО 😄

Avatar

Зочин 2023-02-19 202.126.90.157

Өө Тийн 3-4 ТЭРБУМ, 500 САЯАР ХАУС АВАХАДАА Ч ТАТГАНАДАГГҮЙ Ш ДЭЭ БАС ……

Avatar

Зочин 2023-02-19 192.82.81.34

tegsen hernee l ard tumnees abah tat ar nibnemegdeed l baih yum

Avatar

Зочин 2023-02-19 124.158.68.87

Тийм болтугай. ЕС Оюун-эрдэнийгээ дэмжих ёстой юм байна.

Avatar

Зочин 2023-02-19 138.199.7.160

Оюун"Эрдэнэ гэж данхан толгойд энэ ямар хамаатай юм. Зах зээлийн хуулиар өсч байна. Данхан толгойт өсгөхөд ямар ч үүрэг гүйцэтгээгүй гүйцэтгэж чадах чадавхи ч байхгүй

Avatar

Зочин 2023-02-19 103.212.116.89

Ардчилагчид биш ардын дайснууд

Avatar

Зочин 2023-02-19 172.59.187.250

usa sar bur 30 terbum dollar hebken taraaadag ene bol busad oronoos ene he.jeetei baraa unegui abdag busadiin edii zasagiig ungaj baidah iimees buh delhii ene kolonchloloos garah zam haij ba

Avatar

м 2023-02-19 202.9.40.165

Монголын эдийн засгийн өсөлт гэж их сонин хачин зүйл бна.Эдийн засаг өсөхөөр ард түмэнд эерэг ээр нөлөөлж орлого нь нэмэгдэхгүй баячуудын оролого л нэмэгддэг.эдийн засаг нь буурахаар ард түмний орлого буурч баячуудынхд нөлөө үзүүлдэггүй.

Avatar

Л.ЛХАГВА 2023-02-19 192.82.89.32

Ажлын байр хөдөлмөрийн идвэхи лээшлэхгүй бол ядуурал байсаар л байх болно.

Avatar

Зочин 2023-02-19 124.158.68.27

Чихэнд чимэгтэй сайхан мэдээ байна. Амжилт хүсье🌹

Avatar

Зочин 2023-02-19 59.153.113.43

үйлдвэр цахилгаан станц барина гэхээр задлан эсэргүүцдэг Ч.ХҮРЭЛБААТАР засаг төрөө удирдах чадваргүй ОЮУЭРДЭНЭ нар засгаас зайлцгаа

Avatar

Зочин 2023-02-19 103.26.195.193

ДОЛЛАРЫН ХАНШ ЭРГЭЭД 2000-ААС ДООШ ОРВОЛ ҮХСЭН ЯПОН СОЛОНГОС АЖИЛЛАХ ГЭЖ БИШ АЯЛАХ ГЭЖ ЯВНА ШДЭЭ. ТЭР ҮЕД БОЛ ӨӨРСДӨӨ МОНГОЛЫГ ВИЗГҮЙ БОЛГООД ӨГЬЕ ГЭЖ ГУЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж