“Их-7” дайны нэг жилийн ойгоор Германд чуулна

Хуучирсан мэдээ: 2023.02.19-нд нийтлэгдсэн

“Их-7” дайны нэг жилийн ойгоор Германд чуулна

“Их-7” дайны нэг жилийн ойгоор Германд чуулна

“Их-7” бүлгийн Гадаад хэргийн сайд нар Оросын түрэмгийллийн нэг жилийн ойн өмнө буюу ирэх Баасан гаригт Германд чуулахаар болжээ. Тэд энэхүү уулзалтаар дамжуулж Украиныг дэмжсээр байгаагаа нотлоно. Түүнчлэн Оросын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэх шийдвэрээ шинэчлэх төлөвтэй байна. 

Энэ удаагийн уулзалт нь Япон улс “Их-7” бүлгийг даргалах болсноос хойших анхны биечилсэн уулзалт болох юм.

Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяашин Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебаг урина гэж мэдэгдэв. Мөн тэрбээр Хятадын гадаад бодлогын дээд албан тушаалтан Ван И, Өмнөд Солонгосын сайд Пак Жинтэй уулзана. Хоёр өдөр үргэлжилсэн уулзалтын дараа Хаяаши Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцоно. Энэ хурал ирэх Ням гариг хүртэл гурван өдөр үргэлжлэх аж. 

Бүлгийн удирдагчид Орос, Украины асуудлаас гадна Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын цэргийн үйл ажиллагааны талаар, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх төлөвтэй байна. 

Эх сурвалж: JAPAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж