ОХУ-ын харъяат Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хот дахь химийн үйлдвэрт Баасан гаригт гал гарчээ. Уфа хот нь ОХУ-ын аж үйлдвэр, соёл, спорт, шинжлэх ухааны гол төвүүдийн нэг юм.
Гал гарсан үйлдвэр нь Крезол компанийн мэдэлд байдаг. Крезол нь ОХУ дахь химийн урвалж болон лабораторийн тоног төхөөрөмжийн хамгийн том нийлүүлэгч, үйлдвэрлэгч юм. Тус компани нь өрөмдлөгийн худгийг устгах урвалж болон газрын тосны олборлолтыг сайжруулдаг химийн урвалжуудыг үйлдвэрлэдэг.
Хэвлэлд мэдээлснээр үйлдвэрийн агуулахын барилгад гал гарсан байна. Галыг В ангиллынх гэж дүгнэжээ. Гал унтраахад 16 техник хэрэгсэл оролцсон. Хүний амь нас эрсдээгүй бөгөөд үйлдвэрийн ажилчдыг нүүлгэн шилжүүлж амжсан байна.
Дээрхтэй ижил төстэй үйлдвэрийн осол сүүлийн үед ОХУ-д нэг бус удаа гарсан. Тухайлбал, Магадан дахь ачааны машинуудын агуулахад гал гарч байв. Энэ нь 600 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан бөгөөд 15-20 сая рублиэр үнэлэгдэх тоног төхөөрөмж шатжээ. Түүнчлэн энэ сарын 14-ний өдөр Москвагийн Коломна дахь төмөр замын вагон засварын үйлдвэрийн захиргааны байранд гал гарсан.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ