“Оросын хийсэн бүх зүйлийн төлөөсийг Беларусь төлнө”

Хуучирсан мэдээ: 2023.02.19-нд нийтлэгдсэн

“Оросын хийсэн бүх зүйлийн төлөөсийг Беларусь төлнө”

“Оросын хийсэн бүх зүйлийн төлөөсийг Беларусь төлнө”

Украины ерөнхийлөгч Зеленский хэрэв Беларусь улс Оросын талд орж, дайнд нэгдвэл энэ нь том алдаа болохыг анхааруулав. Тэрбээр “Ийм зүйл тохиолдох боломж болон эрсдэл өнөөдрийн байдлаар байхгүй гэдэгт итгэж байна. Тэд Беларусиас орж ирж болох л юм. Гэхдээ энэ нь хэцүү. Беларусь цэргүүдийг оросуудтай нэгтгэх хэцүү. Бидний ойлгосноор, беларусьчуудын дийлэнх нь Украины эсрэг тулалдахыг хүсэхгүй байна. Ойролцоогоор 80 хувь нь. 

Украин руу халдах нь Беларусийн хувьд маш том, түүхэн алдаа болно. Беларусийн нутаг дэвсгэрээс пуужин юм уу, онгоц нисэх тэр үед тэд Оросын хяналт дор орсон байна гэсэн үг. Энэ бол нэг хүчин зүйл. 

Харин зориудаар довтолгоонд орж, алан хядагчидтай нэгдвэл энэ нь өөр зүйл болно. Ингэвэл тэд террорист болж, Беларусь улс Путины террорист дэглэмийн нэг хэсэг болно.

Түүнчлэн Оросын хийсэн, хийсээр байгаа бүх зүйлийн нөхөн төлбөрийг төлнө гэсэн үг. Тэгэхээр энэ нь том алдаа юм” гэж хэлжээ. 

Зеленский мөн Беларусийн зэвсэгт хүчин хангалттай том гэдэгт итгэхгүй байгаагаа хэлэв. Тэрбээр “Бид тэдний зэвсэгт хүчинд итгэхгүй байна. Манай нутаг дэвсгэр дээр ирлээ л бол тэд буцаж харихгүй нь лавтай. Энэ бол айлгаж байгаа зүйл биш шүү, байгаа юмыг байгаагаар нь л хэлж байна. Бид өөрсдийгөө хамгаална, бид хэнд ч эелдэг хандахгүй” гэв. 

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж