БНАСАУ-ын пуужин Хоккайдо арлын ойролцоо унав

Хуучирсан мэдээ: 2023.02.19-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын пуужин Хоккайдо арлын ойролцоо унав

БНАСАУ-ын пуужин Хоккайдо арлын ойролцоо унав

Хойд Солонгос улс өчигдөр /2023.02.18/ алсын тусгалтай баллистик пуужин харвасныг БНСУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдээллээ. Пуужинг Пёньяны Сунан орчмоос орон нутгийн цагаар 17:22 цагийн үед харважээ. Хэрвээ АНУ, Өмнөд Солонгос хоёр хамтарсан цэргийн сургуулилалт хийвэл урьд хожид байгаагүйгээр хариу үйлдэл үзүүлнэ гэж өмнөх өдөр нь Пёньянаас мэдэгдээд байсан. 

АНУ, Өмнөд Солонгос улсууд ирэх долоо хоногт цөмийн онцгой байдал үүссэн тохиолдолд хэрхэхийг хэлэлцэх уулзалт Пентагонд зохион байгуулах төлөвтэй байна. Түүнчлэн ирэх сард Солонгосын хойгт хамтарсан сургуулилалт хийж болзошгүй. 

Пуужин Японы эдийн засгийн онцгой бүс дотор унасныг ерөнхий сайд Фүмио Кишида хэллээ. Тодруулбал, хойд Хоккайдо арлын баруун талд пуужин унажээ. Пуужин 5700 км өндөрт гарч, 900 км зайд ниссэн байна. Мөн 60 минутаас илүү хугацаанд ниссэн гэдгийг Японы тал мэдэгдлээ. 

Хойд Солонгосын өнгөрсөн гуравдугаар сард харвасан пуужингийн нислэгийн хугацаа болон зай энэ удаагийнхаас арай урт байжээ. Үүнийг 2017 оноос хойших анхны тив алгасах баллистик пуужинг туршилт гэж үзэж байв. Улмаар арваннэгдүгээр сард Хвасон-17 гэх ижил төрлийн пуужин харвасан. Хвасон-17-г шинэ төрлийн алсын тусгалтай баллистик пуужингийн туршилт гэж Пёньян зарласан юм. Энэ пуужинг АНУ руу хүрэх боломжтой гэж тухайн үед Японы Батлан хамгаалахын сайд Ясүказү Хамада зарлажээ. Пуужингаа өндөр лүү хөөргөсөн, хэрвээ хэвтээ чиглэлд хөөргөсөн бол АНУ-д хүрэх боломжтой байсан аж. 

Энэ сарын эхээр Пёньянд болсон сүр дуулиантай цэргийн парадын үеэр Хойд Солонгос дор хаяж 11 тив алгасах баллистик пуужин танилцуулсан. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж