Сар шинийн баяр дөхөж иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр Улаанбаатарт автозамын түгжрэл тэг зогсоход хүрдэг. Жилийн жилд байдаг энэ үзэгдэлд иргэд дассан ч Тээврийн цагдаагийн албаныхан зохицуулахын тулд чадлаараа ажиллаж буй. Тодруулбал, албаныхан хөдөлгөөн эрс нэмэгдсэн зах, худалдааны төвүүдийн замд зохицуулалтаа нэмжээ.
Мөн хотоос гарах товчоод болон ачаалал ихтэй уулваруудад нэмэлт бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа аж.
Иймд иргэд баярын бэлтгэл базаахдаа автомашинаар аль болох зорчихгүй байхыг цахим хуудастаа уриалжээ. Учир нь автомашинтай иргэд багадаа 3-4 цагийг түгжрээнд тэг зогсч байна гэсэн юм.
Холбоотой мэдээ