“ЗӨВЛӨЛДӨЖ ШИЙДЬЕ” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын дүнг үндэслэн Зөвлөлдөх зөвлөл дараах зөвлөмжийг 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр гаргажээ.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 02 дугаар тогтоолыг үндэслэн Үндэсний статистикийн хорооноос 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн “Монгол Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн тайлан”-г хэлэлцэж Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг гаргалаа. Нэг ба хоёр дахь шатны санал асуулгын дүнгээр оролцогчдын олонхын саналаар дэмжигдсэн асуудлыг Монгол Улсын Их Хурал шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж, харгалзан үзэх нь зүйтэй хэмээн дараах зөвлөмжийгхүргүүлж байна.
БҮЛЭГ 1.ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХ, ХАРИУЦЛАГА
1.1.Иргэд, байгууллага тайван жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг байдлыг халж, урьдчилан мэдэгдэх журамд шилжихийг Та дэмжиж байна уу?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.756 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.853 болж, 0.097-гоор өссөн байна. Эхний шатны асуулгад 14.2 хувь нь 0-4 оноо, 11.6 хувь нь 5 оноо, 70.4 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 5.9 хувь нь 0-4 оноо, 10.8 хувь нь 5 оноо, 81.6 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн тайван жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, урьдчилан мэдэгдэх журамд шилжих зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах;
1.2.Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хязгаарлалтгүй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг Та дэмжиж байна уу?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.876 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.866 болж, 0.010-аар буурсан байна. Эхний шатны асуулгад 5.7 хувь нь 0-4 оноо, 7.9 хувь нь 5 оноо, 85.2 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 3.4 хувь нь 0-4 оноо, 12.1 хувь нь 5 оноо, 84 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө баталгаатай эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
1.3.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнд Улсын Их Хурлын сонгуульд санал өгөх боломж олгохыг Та дэмжиж байна уу?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.883 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.841 болж, 0.042-оор буурсан байна. Эхний шатны асуулгад 7 хувь нь 0-4 оноо, 4.8 хувь нь 5 оноо, 86.9 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 6 хувь нь 0-4 оноо, 13.5 хувь нь 5 оноо, 79.3 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнд Улсын Их Хурлын сонгуульд санал өгөх боломжийг бүрдүүлж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд тусгах;
1.4.Гадаадад төрж өссөн Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг судалж үзэхийг Та дэмжиж байна уу?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.815 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.725 болж, 0.090-ээр буурлаа. Эхний шатны асуулгад 9.9 хувь нь 0-4 оноо, 10.1 хувь нь 5 оноо, 72.8 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 11.8 хувь нь 0-4 оноо, 25.7 хувь нь 5 оноо, 59.6 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн гадаадад төрж өссөн Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг судалж үзэх;
1.5.Ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хянан шалгах бие даасан тогтолцоог бий болгохыг Та дэмжиж байна уу?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.839 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.852 болж, 0.013-ээр өслөө. Эхний шатны асуулгад 7.4 хувь нь 0-4 оноо, 8.8 хувь нь 5 оноо, 80 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 5.9 хувь нь 0-4 оноо, 11.3 хувь нь 5 оноо, 80.9 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн ард иргэдийг төлөөлөн ажилладаг, төрийн хянан шалгах бие даасан тогтолцоог бүрдүүлэх;
1.6.Төрийн албан хаагч хөрөнгө, орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах шаардлагатай гэдэг саналыг Та дэмжиж байна уу?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.714 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.853 болж, 0.139-ээр өслөө. Эхний шатны асуулгад 20.75 хувь нь 0-4 оноо, 9.3 хувь нь 5 оноо, 65.4 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 4.7 хувь нь 0-4 оноо, 13.2 хувь нь 5 оноо, 80.3 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн хөрөнгө, орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагч хөрөнгө, орлогоос гадна зарлагаа мэдүүлэх зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах.
2.1.2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлан гаргах хуулиудыг баталж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнг нь үзэх шаардлагатай гэдэг саналыг Та дэмжиж байна уу?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.710 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.699 болж, 0.010-аар буурлаа. Эхний шатны асуулгад 15.85 хувь нь 0-4 оноо, 12.8 хувь нь 5 оноо, 57.7 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 15.35 хувь нь 0-4 оноо, 20 хувь нь 5 оноо, 58.7 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлан гаргах хуулиудыг хойшлуулахгүйгээр баталж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнг үзэх;
2.2.Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулж хэлэлцүүлэхийг Та дэмжиж байна уу?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.673 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.403 болж, 0.270-аар буурлаа. Эхний шатны асуулгад 22.9 хувь нь 0-4 оноо, 11.7 хувь нь 5 оноо, 59.75 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 48.7 хувь нь 0-4 оноо, 16.6 хувь нь 5 оноо, 30.2 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулж хэлэлцүүлэх шаардлагагүй;
2.3.Иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх хэрэгтэй гэдэг саналыг Та дэмжиж байна уу?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.785 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.724 болж, 0.061 -ээр буурлаа. Эхний шатны асуулгад 11.2 хувь нь 0-4 оноо, 10.3 хувь нь 5 оноо, 71.6 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 13.6 хувь нь 0-4 оноо, 19.6 хувь нь 5 оноо, 62.6 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх;
2.4.Монгол Улсын Их Хурлын сонгуулийг явуулахдаа олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулах нь зөв гэдэгтэй Та санал нийлэх үү?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.562 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.626 болж, 0.064-аар өслөө. Эхний шатны асуулгад 29.7 хувь нь 0-4 оноо, 15.35 хувь нь 5 оноо, 46.5 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 19.6 хувь нь 0-4 оноо, 23.4 хувь нь 5 оноо, 48.8 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулан явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
2.5.Улс төрийн намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалтыг ил тод, олон нийтийн хяналттай болгох эрх зүйн шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай гэдэг саналыг Та дэмжиж байна уу?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.942 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.933 болж, 0.009-ээр буурлаа. Эхний шатны асуулгад 1.9 хувь нь 0-4 оноо, 3.1 хувь нь 5 оноо, 93.2 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 1.5 хувь нь 0-4 оноо, 5 хувь нь 5 оноо, 92.2 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн улс төрийн намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалтыг ил тод, олон нийтийн хяналттай болгох эрх зүйн шинэчлэлийг яаралтай хийх;
2.6.Улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж, бодлогын нам болгохыг Та дэмжих үү?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.768 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.732 болж, 0.036-аар буурлаа. Эхний шатны асуулгад 11.8 хувь нь 0-4 оноо, 11.2 хувь нь 5 оноо, 63 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 10.8 хувь нь 0-4 оноо, 21.8 хувь нь 5 оноо, 58.7 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж, бодлогын нам болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх.
БҮЛЭГ Ш.ЭДИЙН ЗАСАГ, БАЯЛГИЙН САН, ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ
3.1.Үндэсний баялгийн сангийн хуваарилалтыг орлогын тэгш бус байдлыг багасгах, ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглүүлэх нь чухал гэдэгтэй Та санал нийлэх үү?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.930 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.908 болж, 0.022-оор буурлаа. Эхний шатны асуулгад 3.4 хувь нь 0-4 оноо, 2.4 хувь нь 5 оноо, 93.2 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 3.7 хувь нь 0-4 оноо, 6.3 хувь нь 5 оноо, 89.6 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн үндэсний баялгийн сангийн хуваарилалтыг орлогын тэгш бус байдлыг багасгах, ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн эрх зүйн орчныг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн бүрдүүлэх;
3.2.Үндэсний баялгийн сангийн удирдлагын баг нь улс төрөөс хараат бус бөгөөд мэргэжлийн байж, олон нийтийн хяналтад ажиллахыг Та дэмжих үү?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.914 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.884 болж, 0.030-аар буурлаа. Эхний шатны асуулгад 2.6 хувь нь 0-4 оноо, 5 хувь нь 5 оноо, 89.9 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 3.9 хувь нь 0-4 оноо, 9.2 хувь нь 5 оноо, 85.3 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн үндэсний баялгийн сангийн удирдлагын баг нь мэргэжлийн байх бөгөөд улс төрөөс хараат бус, олон нийтийн хяналтад ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
З.З.Орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос сан бүрдүүлж ажиллахыг Та дэмжиж байна уу?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.885 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.829 болж, 0.056-аар буурлаа. Эхний шатны асуулгад 5.7 хувь нь 0-4 оноо, 4.65 хувь нь 5 оноо, 87.4 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 7.4 хувь нь 0-4 оноо, 11.8 хувь нь 5 оноо, 79.4 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос сан бүрдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
3.4.Төв банк (Монголбанк) үндсэн чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх баталгааг сайжруулах шаардлагатай гэсэн саналыг Та дэмжих үү?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.766 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.811 болж, 0.045-аар өслөө. Эхний шатны асуулгад 13.1 хувь нь 0-4 оноо, 9.8 хувь нь 5 оноо, 67.3 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 8.05 хувь нь 0-4 оноо, 15.85 хувь нь 5 оноо, 71.2 хувь нь 6-10 оноо өгчээ. Төв банк (Монголбанк) үндсэн чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх баталгааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлж холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;
З.б.Томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэхтэй Та санал нийлэх үү?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.860 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.843 болж, 0.017-оор буурлаа. Эхний шатны асуулгад 5.5 хувь нь 0-4 оноо, 6.7 хувь нь 5 оноо, 83.5 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 5 хувь нь 0-4 оноо, 12.8 хувь нь 5 оноо, 79.4 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн нийгмийн захиалга бүхий томоохон бүтээн байгуулалт буюу эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нийгмийн хүртээмж, үр өгөөж өндөртэй төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжпэг үзүүлэх эрх зүйн орчныг бий болгох;
3.6.Төвлөрлийг сааруулж бүсчлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор засаг захиргааны шинэчлэл хийхийг Та дэмжих үү?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.869 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.839 болж, 0.030-аар буурлаа. Эхний шатны асуулгад 5.4 хувь нь 0-4 оноо, 6.2 хувь нь 5 оноо, 84.9 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 5.7 хувь нь 0-4 оноо, 14.1 хувь нь 5 оноо, 77 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн Засгийн газар засаг захиргааны шинэчлэл хийх саналыг боловсруулж Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;
3.7.Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахын тулд орон нутагт оршин суугч болон шилжин суурьшигч иргэдэд тусгайлсан дэмжлэг үзүүлэх бодлогыг өргөжүүлэхтэй Та санал нийлэх үү?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.896 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.878 болж, 0.018-аар буурлаа. Эхний шатны асуулгад 4.65 хувь нь 0-4 оноо, 5 хувь нь 5 оноо, 89.1 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 4.3 хувь нь 0-4 оноо, 9.7 хувь нь 5 оноо, 85.2 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахын тулд орон нутагт оршин суугч болон шилжин суурьшигч иргэдэд тусгайлсан дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
БҮЛЭГ М.НИЙГМИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ
4.1.Манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол хүний хөдөлмөрийг бодитоор үнэлж чадаж байгаа гэдэгт Та санал нийлэх үү?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.178 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.214 болж, 0.036-аар өслөө. Эхний шатны асуулгад 78.4 хувь нь 0-4 оноо, 10.6 хувь нь 5 оноо, 10.2 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 73.1 хувь нь 0-4 оноо, 13.5 хувь нь 5 оноо, 12.1 хувь нь 6-10 оноо өгчээ. Санал асуулгын дүнгээр монгол хүний хөдөлмөрийг бодитоор үнэлж чадаж байгаа гэдэгтэй санал нийлэхгүй байна гэсэн дүн гарсан. Иймд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойгоор нэмэгдүүлэх эрх зүйн болон эдийн засгийн орчныг боловсронгуй болгох;
4.2.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн төсөв, хөрөнгийн удирдлага ил тод, хараат бус, олон нийтийн хяналттай байх эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэдэгтэй Та санал нийлэх үү?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.906 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.883 болж, 0.023-аар буурлаа. Эхний шатны асуулгад 3.5хувь нь 0-4 оноо, 5.3 хувь нь 5 оноо, 89.8 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 3.8 хувь нь 0-4 оноо, 9.1 хувь нь 5 оноо, 85.9 хувь нь 6-10 оноо өгчээ. Энэ дүнг үндэслэн эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн төсөв, хөрөнгийн удирдлагын ил тод байдлыг сайжруулах, сангийн гурван талт удирдлагыг улс төрөөс хараат бус, олон нийтийн хяналтад ажиллах эрх зүйн зохицуулалтыг хийх;
4.3.Монгол Улсад улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд эрэгтэй, эмэгтэй тэгш байх эрх хэрэгжиж байгаа гэдэгтэй Та санал нэг байна уу?
Нэг дэх шатны санал асуулгын дундаж утга 0.528 байсан бол хоёр дахь шатны санал асуулгын дундаж утга 0.581 болж, 0.053-аар өслөө. Эхний шатны асуулгад 34.2 хувь нь 0-4 оноо, 20.6 хувь нь 5 оноо, 41 хувь нь 6-10 оноо өгсөн бол хоёр дахь шатанд 25 хувь нь 0-4 оноо, 30.3 хувь нь 5 оноо, 42.7 хувь нь 6-10 оноо өгчээ. Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдал тодорхой түвшинд хэрэгжиж байгаа боловч жендэрийн эрх тэгш байдлыг бүрэн хангахад чиглэсэн хууль тогтоомжийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд гүйцэд хэрэгжүүлэх.
Энэхүү багц зөвлөмжийг хүлээн авч харгалзан үзэхдээ “Зөвлөлдөж шийдьө” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулсан “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтаас гарсан санал, шийдлийн хувилбарууд, зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтын үед илтгэгч, шинжээчдийн хийсэн мэдээлэл, санал асуулгад оролцогч иргэдийн нэгдсэн болон хэсгийн хэлэлцүүлэгт онцлон хөндөж тавьсан асуудлуудын талаар тусгайлан дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурал, Засгийн газар тус тусын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг зөвлөж байна.
1/Отгондаваагийн Амартүвшин 2/ГомбосүрэнгийнГалбадрах З/Хуягийн Ганбаатар 4/Өлзийхутагийн Ганхуяг 5/Доржийн Моондой 6/Одонхүүгийн Мөнхсайхан 7/Банзрагчийн Отгонтөгс 8/Лхагважавын Төр-Од 9/Гэлэгпилийн Чулуунбаатар 10/Сүхбаатарын Эрдэнэбат