Туркт газар хөдлөлтөөс хойш 11 хоногийн дараа аврах багийнхан нурсан барилгуудын дороос хоёр хүнийг эсэн мэнд гаргаж авлаа. Газар хөдлөлтөөс хойш 260 цагийн дараа 14 настай Осман Халебие болон 34 настай Мустафа Авжи нарыг аварсан байна.
Өнөөдрийн байдлаар Турк, Сирийн нутагт 43,000 гаруй хүн амиа алдаж, олон сая хүнийг орон гэргүй болсон юм.
Олон улсын аврах багийн зарим хэсэг газар хөдлөлтийн бүсийг орхин гарсан ч амьд үлдсэн хүмүүсийг нуранги дороос аварч гаргасаар байна. Турк, Сирийн засгийн газраас хэчнээн тооны хүн сураггүй болсныг тогтоож чадахгүй байсаар байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ