Иргэдийг эрт илрүүлэгт хамрагдахыг уриалав | News.MN

Иргэдийг эрт илрүүлэгт хамрагдахыг уриалав

Иргэдийг эрт илрүүлэгт хамрагдахыг уриалав

Иргэдийг эрт илрүүлэгт хамрагдахыг уриалав

Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах санаачилгыг өнгөрсөн онд гаргасан. Иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа 100 хувь үнэ төлбөргүй эрүүл мэндээ хянуулна гэдэг бусад улс оронд ч байхгүй боломж. Нэг талаар энэ нь иргэдийн хайнга байдлыг өөгшүүлж буй мэт боловч нөгөө талдаа цөөхөн хүн амтай Монгол Улсад нэг хүний амь нас ч үнэ цэнтэйг харуулж байна. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ. Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.

35 ХҮРТЭЛХ НАСНЫХНЫГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЗНЭ

Иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж байгаа. Мөн 35 хүртэлх насныхны эрт илрүүлгийн идэвх муу байгаа учир харьяалал харгалзахгүй үзэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн л бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн хугацаанд үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэсчээ.

ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилгыг ч мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-02-18 66.181.161.133

өдөрт 2хүн үзэж бж яаж хүмүүс идэвхтэй бх юм бэ

Avatar

Иргэн 2023-02-18 66.181.186.39

Өрхийн эмнэлэг дээр очихоор ойрын үед үзүүлэх оочир дууссан гэдэг ч хуваарьт эмнэлэгтээ очоод үзүүлэхээр хүнгүй шахам сэлүүхэн гоё байсан.

Avatar

Зочин 2023-02-18 192.82.68.48

2сард дуудна гэсэн хаана б.гаа вэ .худлаа тоо өгдөг юм уу .огт дуудаагүй байж арай тухайн нэрцохсон хүний өмнөөс цаас бөглөж суудаг уу .итгэхгүй б.на .энэ хорооны өрхийн эмч нар ажлаа чанартай хийгээч ээ .Чингэлтэйн 17 хорооны эмнэлэг .!!!!!!!

Avatar

Зочин 2023-02-18 202.9.46.165

хамрагдах гэж хэсэг дээр оочир бичүүлээд 5 сар болж байна. БГД 12- р хороо.

Avatar

Зочин 2023-02-18 192.82.68.225

ИНГЭЖ ХУДЛАА ЗҮЙЛ ЯРИХАА БОЛИОЧ ЭЭ. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДАЯ ГЭХЭЭР БОЛООГҮЙ БАЙЖ БАЙ ГЭЭД БАЙНА.

Avatar

Зочин 2023-02-18 192.82.91.165

Өөр энгийн өвчтөн хүлээн авахгүй зөвхөн эрт илрүүлгийн үзлэг хийх эмнэлэг тусад нь гаргах ажил зохион байгуулмаар байна.

Avatar

Зочин 2023-02-18 122.201.24.114

Үзүүлэх гээд очихоор цаг нь байхгүй хүн 2 сараар дүүрчихсэн үзэх боломжгүйтэд хоноод сарын сүүлээр ир гээд л байнаСарын сүүлээр очихоор бас. Л хариулт нь ижилхэн

Avatar

Зочин 2023-02-18 192.82.91.165

Төрсөн сар нь болохоор утсаар ярина гэсэн мэдээллийг анх өгч байсан, түүний дагуу хүлээгээд л байгаа. Мөн хорооны эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй, тоног төхөөрөмжгүй гээд үзэхгүй байгаа сурагтай, дүүргийн эмнэлэг нь энгийн өвчтөнүүдтэй хамт дугаарлуулж хүлээлгэж үзэхэд 3 өдөр шаардагдаж байна гэсэн, ажил хийдэг хүнд бүү хэл ажилгүй хүнд ч бэрх шүү.

Avatar

5556 2023-02-18 192.82.74.235

35 дээш насны иргэдээс Нэг өрхийн эмнэлгээс ажлын өдөр 1 хүн явах боломжтой үед уриалах боломжгүй шүү . Жилд 250 хүн үзэх боломжтой байна. ( нийт үзүүлэх хүн 5000

Avatar

Зочин 2023-02-18 43.231.113.84

Zaisand baidag Golden Dragon geh met gazruudaa shalgaachee. Hunsnii ayulgui baidal eruul ahiu gej baihgui bolloo. Enuunees bolj eruul bus ovchtoi humuu solshrood bna shuudee

Avatar

хүннү 2023-02-18 103.161.242.169

Нэгт эмчилж чадахгүй юм бол эрт илрүүлээд яах юм? Ямар өвтэйгээ мэдээд түүндээ шанлаад үхэг гэж байгаа юм уу? Түүний оронд илрүүлээгүй нь дээр. Зарим нь нэгэнт эмнэлэг олдохгүй юм чинь аль гайгүй гэсэн эмийг нь авч уухаас гээд явж байна. Нэн түрүүн үүнийг анхаармаар байна. Үүнийг далимдуулаад хувийн эмнэлгүүд үнээ нэмчихсэн байна. Цөсний чулууг Сонгодо эмнэлэг 5-6 саяар авна гэнэ. Нөхцөл байдал ийм л байна.

Avatar

хүннү 2023-02-18 103.161.242.169

Эрт илрүүлэлтэнд орох яахав болж байна. Өглөө 9 цагаа 12-хооронд үзлэг шинжилгээд бүрэн хамрагдаж болж байна. Хамгийн гол нь онш нь муу гарсан хүмүүийг хүлээж авах эмнэлэг олдохгүй юм байна. Баахан эрхтэнгээ муу гэж дуулаад л хоцрох юм байна. Маш их сэтгэлийн зовлонтой үлдэж байна. Жич: Зүрхний хэм алдагдсан хүнийг “яаралтай 3-р эмнэлэгт үзүүлж хяналтанд ор” гэсний дагуу тэнд очход “таныг хүлээж авахгүй” гээд буцаасан байна. Одоо яах вэ? Энхболд дэд сайдаа? Энэ бол захын асуудал шүү.

Avatar

Зочин 2023-02-18 66.181.189.112

Уг нь өнгөрсөн оны 6 сард эрт илрүүлэгт орье гээд өрхийн эмнэлэгтээ хандсан чинь
Ачтан эмнэлэгт 9 сараас нааш үзэх боломжгүй очертой гэсэн. Тэгээд л орхисон доо

Avatar

Зочин 2023-02-18 202.126.89.192

SHDvvreg owchitnoo diilehgvi ert elrvvleg odort 1hvn vzej bgaa geed vzdeggvi ym bnlee horoondeer ochood oochir bichvvlsen minii urd 800garqn hvn bvrtgeltei bna hezeech vzvvlehiin medeh ym algaa

Avatar

Зочин 2023-02-18 46.211.81.27

Эмч: Таны шинжилгээний хариу тааруухан гарчээ, Та чинь элстэй, чулуутай, давстай бн нтр гэж…эмчээ Та миний анусруу хараад өгнө үү, шавар байвал хашаандаа нэг амбаар барьдаг юм билүү дээ…..kkk

Avatar

zochin 2023-02-18 66.181.181.246

am ajil n zuruud baina uzekhgui baikhad

Avatar

Зочин 2023-02-18 150.129.141.56

ПИТИЙ ШААА. ЭРТ ИЛРҮҮЛГЭНД НЬ ОРИЙ ГЭЭ АЛЬ ОНЫ ӨМНӨ 11 САРД БҮРТГҮҮЛСЭН. 5 САРААС НААШГҮЙ. ОЧЕР ИХТЭЙ БНА ГЭСЭН.

Avatar

Зочин 2023-02-18 202.21.108.48

ЭМЯ сайхан худллаа ярьж зөндөө удаан шоудлаа. Мэдээж хамрагдсан цөөн хувь байгаа л байх. Би лав өнгөрсөн жил хэд хэдэн удаа өрхийн эмнэлэг дээр очоод ам руугаа алгадуулаад буцсан даа. Битний ингэж худлаа ярьж, иргэдийн эрүүл мэндээр попорч байгаа ч.

Avatar

Эрхэмсэг 2023-02-18 150.129.142.24

Дээрээ л нэг сайхан юм яриад байдаг. Өрх дээр санхүүжилт байхгүй оны өмнө үзээгүй хүмүүсээ үзнэ гээд байдаг. Аль нь худлаа яриад байдаг юм. Ковидоор даам гарсан эмнэлэгийн ажилтнаа дийлдэггүй юм уу хөгийн н**ш чинь

Avatar

Зочин 2023-02-18 202.126.90.4

яамнаас наад яриад байгаа чинь бодит амьдралд хэрэгжихгүй бна аа. Хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хүн үзэхгүй байгаа

Avatar

Зочин 2023-02-18 202.126.88.143

Шал худлаа юм билээ. Нодлин өрхийн эмнэлэг дээр очиж асуухад утсаар дуудна гэсэн. Тэгээд дуудахгүй болохоор нь саяхан дахин очиж асуутал зөвхөн залуучуудын багцын урилга байгаа гэсэн. 50+ насных дууссан байна лээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж