БНСУ-ын агаарын харилцааны хэлэлцээрт цэгээр Ховд, Даланзадгад, Чойбалсанг нэмлээ

Хуучирсан мэдээ: 2023.02.18-нд нийтлэгдсэн

БНСУ-ын агаарын харилцааны хэлэлцээрт цэгээр Ховд, Даланзадгад, Чойбалсанг нэмлээ

БНСУ-ын агаарын харилцааны хэлэлцээрт цэгээр Ховд, Даланзадгад, Чойбалсанг нэмлээ

Монголын агаарын тээвэрлэгчид Өмнөд Солонгосын “Инчёон” олон улсын нисэх буудал, “Гимхэ” олон улсын нисэх буудлаас бусад БНСУ-ын олон улсын нисэх буудлуудаас нислэг үйлдэх хүсэлтэй байгаа. Энэ хүсэлтийг харгалзан шинэ цэг тохиролцох тухай саналыг БНСУ-ын талд өчигдөр /2023.02.17/ танилцуулсан байна.

БНСУ-ын тал уг саналыг хүлээн авч, агаарын тээвэрлэгчид цэг сонгох боломжийг олгох зорилгоор “Инчёон” олон улсын нисэх буудал болон “Гимхэ” олон улсын нисэх буудлаас бусад  гурван орон нутгийн нисэх буудлаас тус бүр 600 багтаамжтай гурван удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцоод байгаа аж.

Мөн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийг дэмжих салбар болгох зорилго тавин ажиллаж байгаатай холбогдуулан орон нутгийн Ховд, Даланзадгад, Чойбалсан хотыг агаарын харилцааны хэлэлцээрт цэгээр нэмж тохирох саналыг танилцуулж, харилцан шинэ гурван чиглэл нээх зарчмаар хамтран ажиллахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж