Турк руу явсан аврах баг өнөөдөр ирнэ

Хуучирсан мэдээ: 2023.02.18-нд нийтлэгдсэн

Турк руу явсан аврах баг өнөөдөр ирнэ

Турк руу явсан аврах баг өнөөдөр ирнэ

Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын багийг хоёрдугаар сарын 8-нд илгээсэн. Тус багийн үүрэг гүйцэтгэх хугацаа дуусч өнөөдөр /2023.02.17/ эх орондоо ирэх юм. Монгол Улс тусламжийн багаас хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнийг мөн Сири Улсад үзүүлсэн билээ.

Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдаад байна. Одоогоор амьд үлдэгсдийг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Япон, Польш, ОХУ зэрэг олон улсаас аврах багаа илгээгээд байгаа юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.2.7/ гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу БНТУ руу  таван тонн махан нөөш,  нэг тонн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг эхний удаа илгээсэн. Одоо ч мөн Монгол Улс хүмүүнлэгийн тусламжийн бараа, бүтээгдэхүүний хандив цуглуулж илгээхээр бэлдээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж