Замын-Үүдээс Эрээн рүү чиглэсэн том оврын машины дараалал их байгаа талаар иргэд хэлж буй. Мөн дугаарлаж байгаа тээврийн хэрэгслийн тоо 1000-2000 болж нэмэгдсэн талаар тээвэрчдийн цахим хуудаст мэдээлэл гарсан. Энэ талаар тухайн газар дээр байгаа тээвэрчдээс мэдээллийг тодрууллаа.
Тээвэрчдийн өгч байгаа мэдээллээр Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/ болон Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагаас зохицуулалтыг сайжруулж, тээвэрчдийг машинаа зам дээр байрлуулахгүй, зурвас хэсэгт байрлуулах зохицуулалт хийж байгаа аж. Ингэснээр дугаар олголт байхгүй болж жолоочид ирсэн дарааллаар бүртгүүлж, машинаа талбай дээр байрлуулж хүлээж байна гэсэн юм. Хил нээгдэхэд 2000 гаруй машин бүртгүүлсэн. Одоо 700 гаруй нь Эрээн рүү бүртгэл үүсгэж гарсан. Одоо талбай дээр 1000 гаруй машин дугаарлаж байгаа бөгөөд өдөр бүр машинууд нэмэгдэж байгаа аж.
Машинуудыг эхэндээ дугаар олгох зарчмаар зам дээр дугаарлуулснаас осол гарах, дугаар дайрах асуудал үүсч байсан. Харин одоо талбай дээрх нийт машиныг 50, 50-иар нь багцлан эгнээ үүсгэж, өдөрт 150, зарим өдөр 200 машиныг хилээр гаргаж байна.
Энэ жилийн хувьд цар тахлын дараа чингэлэг тээврээс авто тээвэр рүү шилжиж байгаа учраас эхэндээ төөрөгдөх, будилах асуудал үүсчээ. Үүнийг хариуцсан албан нэгжүүдээс гадна тээвэрчдийн холбоод зохицуулаад, мөн хөндлөнгийн хянагчаар ажиллаж байна. Гуравдугаар сараас нөхцөл байдал хэвийн болно гэж найдаж байгааг тээвэрчид хэллээ.
Зочин 2023-02-18 85.96.202.207
oocherloh gedeg ugee bolioch
Зочин 2023-02-18 192.82.73.133
erunhiilugch ochiod gai bolj bhgui yu
Зочин 2023-02-18 59.153.114.232
Хүчин чадал нь 7 дахин нэмэгдэхээр очер нь ихэсдэг юм болов уу кккк
Зочин 2023-02-18 202.126.90.68
Үнэ хөлс нь нилээд буурч бгаа гэсэн шүү. Явах ачаа байхгүы, Эрээнээс хот хүртэл бараг л 7-8 мянган юань болсон гэсэн
Зочин 2023-02-18 64.119.17.101
Mogoliin tushmeduudiin avilga,hund surtal l buh yamand gai bolj bn daa
Зочин 2023-02-18 64.119.16.242
yu ch uurchlugduugui byh um heveeree , byyr dordson bgaa