ОХУ-ын армийн санхүүгийн асуудлыг хариуцаж байсан албан тушаалтан Санкт-Петербург дахь 16 давхар барилгаас унаж нас баржээ. Баруун цэргийн тойргийн санхүүгийн албаны дарга Марина Янкинаг Лхагва гаригийн өглөө байрны гадаах явган хүний зам дээрээс олсон байна. Ийнхүү учир битүүлгээр нас барсан Оросын цэргийн албан тушаалтнууд, батлан хамгаалахын салбарынхан, дайныг шүүмжлэгчдийн тоо нэгээр нэмэгдэв. Цэрэгт элсэхээсээ өмнө Янкина Холбооны татварын албанд ажилладаг байжээ.
58 настай Марина Янкинагийн эд зүйл, бичиг баримтыг 16 давхрын тагтан дээрээс олжээ. Оросын Мөрдөн байцаах хороо урьдчилсан дүгнэлтээр түүнийг амиа хорлосон гэж үзсэн.
Марина Янкинагийн хариуцдаг байсан баруун цэргийн тойрог нь Орос, Украины дайнд хамгийн их хохирол амссанд тооцогдож байна.
Эх сурвалж: DAILY BEAST
Холбоотой мэдээ