Н.Жанцанноров Шинжлэх ухааны доктор цол хүртжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.17-нд нийтлэгдсэн

Н.Жанцанноров Шинжлэх ухааны доктор цол хүртжээ

Н.Жанцанноров Шинжлэх ухааны доктор цол хүртжээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров Монгол Улсын урлаг судлалын Шинжлэх ухааны доктор цол хүртжээ. Тэрбээр 2022 онд Монгол Улсын Консерваторийн профессор цол хүртсэн юм.
Түүнийг 2019 онд Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав агсан болон Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан билээ.

Н.Жанцанноров нь 1989 онд "Мандухай цэцэн хатан" киноны хөгжмөөр, 2000 онд Морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ "Төрийн шагнал"-ыг хоёр удаа, 2005 онд "Ардын жүжигчин" цолоо хүртсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж