Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Өлзийбүрэнгийн Цэрэнчунт өнөөдөр /2023.02.17/ ОХУ-ыг зорьж байна. Тэрбээр ОХУ-ын дуурь, бүжгийн академик театрын урилгаар Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ленскийн дүрд дуулахаар эх орноосоо мордож буй юм.
Тэрбээр өмнө нь Монгол болон Санкт-Петербург, Улаан-Үдийн дуурийн театруудын тайзнаа энэ дүрд 11 удаа тоглож байсан аж.
Эргэн сануулахад, өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын дуурийн удирдаач Анатолий Петрович Чепурной “Евгений Онегин” дуурийг Монголд тавьсан бөгөөд тус удирдаачийн урилгаар дуучин Ө.Цэрэнчунт Оросыг зорьж байгаа гэнэ.
Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, "Чингис хаан" одонт Г.Ариунбаатар зэрэг Монголын дуурийн дуулаачид гадаадын дуурийн театруудын тайзнаа монгол хүний авьяас чадвар, ур ухаан, хоолойн царааг гайхуулсаар байна. Хамгийн сүүлд Э.Амартүвшин 2022 оны дэлхийн дуурийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарсан байдан. Тодруулбал, дэлхийн сонгодог урлагийн талаар мэдээлэл бэлтгэдэг "Opera Wire" цахим хуудсаас жил бүр оны шилдэг дуурийн дуучныг нэрлэдэг. Энэ оны дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтад Монгол Улсын дуучин Э.Амартүвшин багтаж, ард түмнээ баярлуулсан билээ.
Холбоотой мэдээ