БНСУ руу 7 хоногт 70 нислэг үйлдэх боломжийг бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.02.17-нд нийтлэгдсэн

БНСУ руу 7 хоногт 70 нислэг үйлдэх боломжийг бүрдүүлнэ

БНСУ руу 7 хоногт 70 нислэг үйлдэх боломжийг бүрдүүлнэ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. “Хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай” хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг БНСУ-ын талтай уулзалт, хэлэлцээ хийж доорх мэдээллийг өглөө.

“Энэ хүрээнд хоёр улсын хоорондын нислэгийн багтаамж болон давтамжуудыг нэмэгдүүлэхээр болсон. Жишээ нь, 5-10 дугаар сарын хооронд  Өмнөд Солонгосын талаас 2500 хүний багтаамжтай есөн нислэг үйлддэг байсан бол энэ өвлийн улиралд 3500 хүний багтаамжтай 12 удаагийн давтамжтай нислэг болголоо. Харин Монголын талаас 2500 хүний багтаамжтай байсныг 3350 хүний багтаамжтай 17 удаагийн нислэг болгож нэмэгдүүлж байна.

Аялал жуулчлалын улирал буюу хавар, намарт хуучин 5000 суудал нийлүүлдэг байсан бол 6000 болгож, давтамжийн хувьд Өмнөд Солонгос талаас 22,  Монгол талаас 27 нислэг үйлдэхээр болсон. Нийтдээ зуны улиралд 11 удаагийн давтамж шууд нэмэгдэж байна. Мөн агаарын тээврийн компаниуд судлаад зөвхөн Инчон биш Өмнөд Солонгосын өөр хот руу нисэх боломжтой болж байна. Нөгөө талаас бид орон нутгийн нисэх буудлуудаа санал болгосон.

Ховд, Мөрөн, Дорнод, Өмнөговийн нисэх буудлууд болон олон улсын нисэх буудлууд руу нисгэх хүсэлт тавьсныг айлын тал хүлээж авсан. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлж  сайжруулахгүй бол зорчигч байхгүй болж, эрэлт хэрэгцээ буурч, нислэгүүд маань буурах эрсдэл байна. Тийм учраас аялал жуулчлалын салбартайгаа хамтарч ажиллаж байгаа.

Монополийг задлах, үнэ ханшийг бууруулах үүднээс бусад компанийг оруулж байгаа. “МИАТ” дээр нэмээд  “Аэро Монголиа” мөн томилгоо авсан. Бусад авиа компани оролцох боломжтой бөгөөд хоорондоо үнээрээ өрсөлдөх байх. Нөгөө талдаа нислэгийн олон үнэ тариф байдаг. Олон шатлалтай билетээ аль болох эрт л захиалж байвал хямд авах боломж байгаа. Үнийн өрсөлдөөнөөр үнэ буурах боломжтой. Хямд нислэг гээд дотроо ямар нэгэн хоол хүнсгүйгээр нисэх боломжтой. “МИАТ” бол бүрэн үйлчилгээ үзүүлдэг компани байгаа. Хоол ундаар үйлчилдэг бөгөөд энэ нь нислэгийнхээ үнэ тарифт орсон байдаг. Суудал ашиглалт нэмэгдвэл үнээ буулгана. Түүнээс суудал ашиглалт нэмэгдэхгүй бол энэ авиа компаниуд төрөөс ямар нэгэн татаас дэмжлэг байхгүй. Зах зээлийн зарчмаар явагдаж байгаа болохоор суудал ашиглалт нэмэгдэж л байвал бид үнээ буулгах ийм тохиролцоотой ажиллаж байгаа.

Агаарын тээврийн ачаа  бага байсан бол “МИАТ” гэхэд зөвхөн ачаанд зориулсан онгоцтой болсон. Ингээд  манайхан зорчигчоосоо гадна ачаа руу ороод явж байгаа.

Улаанбаатар-Сөүлийн чиглэлд жилийн багтаамж 69 мянган суудал нийлүүлэх боломжтой байсан бол 877 мянган суудал нийлүүлэх боломжтой болж байна. Зуны улиралд өдөрт зургаан нислэг зөвхөн Улаанбаатараас Сөүл хооронд, бусад чиглэлд 4-5 нислэг үйлдэх боломжтой болсон” гэлээ.

Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж