Европын холбоо Оростой "00-ын суултуурын дайн" зарлалаа

Хуучирсан мэдээ: 2023.02.18-нд нийтлэгдсэн

Европын холбоо Оростой "00-ын суултуурын дайн" зарлалаа

Европын холбоо Оростой "00-ын суултуурын дайн" зарлалаа

Украиныг түрэмгийлснийх нь хариуд Европын холбооноос шат дараатай хориг арга хэмжээг ОХУ-ын эсрэг авч буй. Тэгвэл Европын холбооноос автомат суултуур/биде/, жорлонгийн сав, ус зайлуулах цистерн болон түүнтэй адилтгах ариун цэврийн хэрэгслүүдийг ОХУ-д экспортлохыг хориглосон байна. Үүгээрээ Европын холбоо ОХУ-тай "00-ын суултуурын дайн" зарлалаа гэж дипломатууд мэдэгджээ.

Энэхүү хориг нь оросуудад шууд нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь ОХУ-д таван хүн тутмын нэг нь дотор 00-ын сантехникгүй гэнэ. Үүнээс гадна Украинд тулалдаж буй орос цэргүүд ариун цэврийн өрөөг нь хүртэл тонон, нутаг буцаасныг дипломатууд жишээ татан тайлбарлажээ. 

"Боловсон суултуур нь бусад ямар ч шинэ бүтээлээс илүү соёл иргэншлийг бий болгосон. Тиймээс бид экспортыг хязгаарласнаар Оросын технологийн дэвшлийг соёл иргэншлийнх нь байдалтай нийцүүлж байгаа хэрэг" гэж өөр нэг Европын дипломат "The Telegraph" сонинд ярьсан байна. 

Оросын цэргүүд Украины айлуудын бие засах хэрэгслүүдийг хулгайдгаараа алдартай болсон бөгөөд Владимир Зеленский энэ тухай хоёр ч удаа яриандаа дурджээ. Тодруулбал, "Өмнө нь оросуудын хувьд Парисыг үзээд үхэх нь хамгийн том мөрөөдөл нь байсан. Одоо тэдний мөрөөдөл 00-ын суултуур хулгайлах болсон" гэж  2022 оны дөрөвдүгээр сард ярьжээ. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард хэлсэн үгэндээ Зеленский "Тэдэнд 00-ын суултуураа өгцгөө, тэдэнд замд нь хэрэг болно-гэртээ харьцгаа" гэж хэлжээ.

Өмнө нь 2008 онд оросууд Гүржид дайрах үеэр цэргүүд нь 00-ын тоноглолууд хулгайлж авч явж байсныг мэдээлж байв.

Үүний зэрэгцээ Украины дайны нэг жилийн ойгоор буюу хоёрдугаар сарын 24-нд ОХУ-тай хийхээр төлөвлөж буй энхийн яриа хэлэлцээ амжилтгүй болбол Москвагийн эсрэг 10 дахь удаагийн хориг арга хэмжээг авах гэнэ. Энэ удаад Европын банкууд Оросын битүүмжилсэн хөрөнгийг ил болгох гэнэ. Европын холбоо нь Оросын Украинд хийж буй дайныг эсэргүүцэн 11 тэрбум гаруй еврогийн өртөг бүхий гол технологийн экспортод хориг тавихаар хэлэлцэж байгаа аж. 

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХахаХаха
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж