Байден тагнуулын бөмбөлгийн асуудлыг Ши даргатай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2023.02.18-нд нийтлэгдсэн

Байден тагнуулын бөмбөлгийн асуудлыг Ши даргатай хэлэлцэнэ

Байден тагнуулын бөмбөлгийн асуудлыг Ши даргатай хэлэлцэнэ

Хятадын дэвшилтэт технологийн агаарын бөмбөлгийг энэ сарын эхээр АНУ-ын нисэх хүчин буудаж унагаасан асуудал хоёр орны хооронд маргаан дэгдээгээд буй. АНУ-аас уг бөмбөлгийг тагнуулын зорилготой гэж үзэж байгаа бөгөөд Хятадын талаас өөр хариулт өгсөн. Тэгвэл уг асуудлыг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй хэлэлцэнэ гэж мэдэгджээ.

АНУ нь Хятадтай шинэ хүйтэн дайны нөхцөл байдал үүсгэхийг хүсэхгүй байгаа ч Жо Байден агаарын бөмбөлгийг буудаж унагаасандаа уучлалт гуйхгүй гэж мэдэгджээ.

Хятадаас ирсэн  цагаан өнгийн асар том бөмбөлгийг АНУ-ын  цөмийн зэвсгийн хэд хэдэн маш нууц газруудыг тагнасан гэж үзэж, зүүн эргийн ойролцоо буудаж унагаасан юм. Энэ хэргийн дараа төстэй гурван агаарын бөмбөлөг Аляск, Канад болон Мичиганы дээгүүр хийсч явсныг мөн буудаж унагаасан аж. 

Харин Хятадын талаас дээрх бөмбөлгүүд цаг уурын судалгааны зорилготой байсныг онцолж, тагнуул хийсэн гэх нотолгоогүйгээр буудаж унагаасанд АНУ-ыг буруутгажээ.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж