Б.Баасандорж: ЗГХХГ-т 45 сул орон тоо зарласан

Хуучирсан мэдээ: 2023.02.17-нд нийтлэгдсэн

Б.Баасандорж: ЗГХХГ-т 45 сул орон тоо зарласан

Б.Баасандорж: ЗГХХГ-т 45 сул орон тоо зарласан
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж өнөөдөр /2023.02.17/ мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулагдсан. Дүрмээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлуулсан. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ байгууллагын эрхэм зорилго нь Засгийн газрын оновчтой засаглалыг бэхжүүлэхэд оршиж буй. Байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь 16 яам, 39 агентлаг, бүх шатны аймаг нийслэлийн засаг дарга, төрийн өмчит компаниудад иргэд олон нийтээс гарсан өргөдөл гомдол, олон нийтээс шүгэл үлээж буй байдал, мөн Засгийн газрын яам агентлагтай холбоотой ямар нэгэн өргөдөл гаргасан тохиолдолд тухайн байгууллагад хуулийг сахиулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, хууль тогтоомж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг ажлыг хийх юм. Хяналт шалгалтын ажил, тандалт судалгаанд суурилаад Засгийн газар оновчтой үр ашигтай засаглалыг бэхжүүлье гэж байгаа юм. Уг газарт 45 сул орон тоо зарлагдсан. Төрийн албаны тухай хуульд заасан болзлыг хангасан иргэн хэн боловч өрсөлдөх эрхтэй” гэв.
Тус газрын дотоод чиг үүргийг эндээс харна уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж