Хятадын удирдагчид Covid-19 цар тахлын эсрэг "шийдвэртэй ялалт" байгуулснаа зарлаж, дэлхийн хамгийн бага нас баралтын үзүүлэлттэй орон гэж мэдэгджээ. Тус улсад өдгөө 200 сая гаруй хүн халдварын улмаас эмчилгээ хийлгэж байгаа аж.
Хятадын Коммунист намын эрх бүхий байгууллага болох Улс төрийн байнгын хорооны Пүрэв гаригийн хуралдааны үеэр 2022 оны арваннэгдүгээр сараас хойш авч хэрэгжүүлсэн Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах арга хэмжээ нь богино хугацаанд үр дүнтэй хэрэгжсэнийг онцолж, цаашид үүнийгээ үргэлжлүүлнэ гэв. Мөн тус уулзалтаар Хятад улс өндөр настнуудын вакцинжуулалтын хувь хэмжээг нэмэгдүүлж, эмнэлгийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, үйлдвэрлэлийг эрчимжүүлнэ гэж онцолжээ.
"800 мянга орчим хүндэрсэн тохиолдолд зохих эмчилгээ хийлгэж, эдгэсэн. Хятадад халдварын нөхцөл байдал сайжирч байгаа ч вирус дэлхий даяар тархаж, мутацид орсоор байгааг удирдагчид анхаарууллаа" гэж төрийн хэвлэл мэдээллээ.
Хятад улсад өнгөрсөн арванхоёрдугаар сард засгийн газрын цар тахлын эсрэг хатуу хоригийг эсэргүүцсэн жагсаалын дараа гурван жил шахам үргэлжилсэн хатуу бодлогоо цуцалсан. Ийнхүү Ухань хотод 2019 оны сүүлээр гарсан халдварт өвчнөөс 1.4 тэрбум хүнийг хамгаалж байсан хүчирхэг зохицуулалтыг гэнэт цуцалсан нь эмнэлгийн салбарт томоохон ачааллыг үүсгэсэн юм. Улс орон даяар халдварын нас баралт, эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн талаарх мэдээлэл хомс байгаагаас олон улс оронд хятадуудыг хилээр нэвтрэхийг хориглох арга хэмжээ авсан нь Бээжингийн эрх баригчдын дургүйцлийг төрүүлсэн. Олон улс орон болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятад улсыг хэдэн сарын турш нас баралтын талаар дутуу мэдээлсэн гэж таамаглаж байна.
Сар шинийн үеэр иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэссэнээр халдварын тархалт огцом нэмэгдэнэ гэсэн болгоомжлол байсан ч Бээжингийн засгийн газар амралтын дараа Covid-19-ийн халдварын тохиолдол "бага түвшинд" байна гэж мэдэгдсэн.
Орон нутгийн засаг захиргаанаас жил бүр гаргадаг төсвийн тайланд дурдсанаар 2022 онд Хятадын мужууд Covid-19-өөс сэргийлэхэд дор хаяж 352 тэрбум юань (51.6 тэрбум доллар) зарцуулсан гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Зочин 2023-02-17 86.73.16.101
halv
dvar ni gaigui bol chan
md ch heregtei
Зочин 2023-02-17 66.181.187.119
Үргэлж лозогнож сүр бадруулсан мэдэгдэл хийх нь соц орны нэг өвчин юм даа. Өвчинтэй яаж тэмцэж байгааг нь дэлхий нийт 3 жил харлаа ш дэ.
Зочин 2023-02-17 202.179.26.199
Нас баралтаа нууж байгаагий нь хар даа хаха
Зочин 2023-02-17 203.23.199.101
миний хайртай дааяа нар сайн байнаа
Зочин 2023-02-17 210.121.172.13
hahaha delhiin shivshig bolood bj covid iin bodlogo tal deeree
ҮНЭН 2023-02-17 192.82.80.55
ХЯТАДЫН УДИРДАГЧИД ЯЛСАН ЮМ БИШ Ш ДЭЭ ХЭХЭ. ХЯТАДЫН АРД ТҮМЭН ЯЛЛАА ГЭВЭЛ БОЛОХ БАЙХ
Зочин 2023-02-17 122.201.21.168
Ялаад байх ч юу байх вэ дээ, ковид еренхийдее анхаарлаас холдож, жирийн томуу хэлбэрт шилжиж байна л гэсэн уг ш дээ, дэлхий нийт бугд л ингэж байна, хятадууд харин ч оройтож шилжиж байна бус уу
Зочин 2023-02-17 66.181.188.184
ялсан гэж хэдэн удаа зарлав. зарласнаар ялдаг бол ч бид дэлхийн талыг ялав гээд дахиад зарлачихъя
Зочин 2023-02-17 202.179.11.230
Horigoo ert tsutsalsan bol jiliin umnu ingej zarlaad suuj baihgui yu.
Зочин 2023-02-17 66.181.160.113
Boljdee
зочин 2023-02-17 203.91.115.251
Хятад сайндаа биш жам ёсоороо буурч байгаа
Зочин 2023-02-17 154.222.7.215
Шилдэг онигоо х***а хархнууд.