Найзынхаа брендийн зүйлсийг хуурамчаар сольж, хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2023.02.18-нд нийтлэгдсэн

Найзынхаа брендийн зүйлсийг хуурамчаар сольж, хулгайлжээ

Найзынхаа брендийн зүйлсийг хуурамчаар сольж, хулгайлжээ

Хятадын шүүхээс найзынхаа брендийн зүйлсийг хуурамчаар сольж, хулгайлсан эмэгтэйд 12 жил шоронд хорих ял оноожээ. Лю овогт эмэгтэй нь гурван жилийн турш найзынхаа сая орчим юанийн үнэ бүхий "Hermès" "Louis Vuitton" зэрэг брендийн цүнх, "Bulgari" брендийн бугуйвч, хувцаснуудыг хуурамчаар сольж авсан нь тогтоогдсон аж.

Цао овогт хохирогч бүсгүй гэртээ засвар хийхэд туслуулах зорилгоор найздаа түлхүүрээ өгснөөс үүдэн уг хэрэг гарсан байна. Хохирогч бүсгүй Хятадын 2019 онд Жилин мужийн Чанчун хотод шинэ байшин худалдаж аваад гэртээ бараг байдаггүй учраас засварын ажлаа хянуулахаар найзаасаа тусламж хүссэн аж. Гэвч энэ цагаас хойш найз нь түүний брендийн зүйлсийг нэг нэгээр нь дуураймлаар сольсоор байсан аж. Цао брендийн зүйлс нь хуурамчаар солигдсоныг мэдээд 2022 онд цагдаад мэдэгджээ. Анхандаа тэрбээр найзыгаа энэ хэргийг хийснийг мэдээгүй учраас цагдаа нарыг нэлээд төөрөгдүүлсэн гэж эх сурвалж онцолсон байна. 

Бүх зүйл илчлэгдсэний дараа Лю санхүүгийн хүндрэлд орсноос найзынхаа зүйлсийг хулгайлж эхэлсэн гэж мэдэгдээд уучлал гуйсан   ч Цао уучлаагүй байна.

Хятадын эрүүгийн хуулиар 300 мянган юаниас давсан хулгайн хэрэгт 10-аас дээш жил шоронд хорих ял оноодог аж.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж