Олон улсын жүдо бөхийн холбооны 2023 оны хоёр дахь Их дуулгын тэмцээн өчигдөр/2023.02.16/ Израилийн Тель-Авив хотод эхэллээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй арав, эмэгтэй найм гээд нийт 18 жүдоч өрсөлдөж буй. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60, -66кг, эмэгтэйчүүдийн -48, -52, 57 кг жингийн барилдаанууд болов.
- Эрэгтэйчүүдийн -60 кг
Б.Сүхбат эхний тойрогтоо Францын Лука Мхейдзед ялагджээ. Харин Э.Сумъяабазар хэсэгтээ Франц, Израилийн тамирчдыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Испанийн Гарригос Фарнцискост дийлджээ. Улмаар дагах барилдаандаа Туркийн Салих Йлдизийг ялж чадсангүй.
- -66 кг
Л.Өнөболд эхний тойрогтоо Францын Орландо Газорлад ялагджээ.
- Эмэгтэйчүүдийн -48 кг
Г.Наранцэцэг хэсэгтээ эхлээд гоц мөргөж, дараа нь Чехийн тамирчныг ялсан ч хэсгийн аваргаа төлөө Израилийн Тамар Малкаг дийлсэнгүй. Гэхдээ дагах барилдаандаа Испанийн Абеланда Лаура Мартинезыг ялсан боловч хүрлийн төлөө Мирарйа Лауперта Комастай барилдаж, ялагдал хүлээв.
- -52 кг
М.Нандин-Эрдэнэ эхний тойрогтоо Израилийн Паз Кафрид ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.
- -57 кг
О.Оюунчимэг эхний тойрогтоо гоц мөргөсөн ч удаах тойрогтоо Украины Анастасия Чыжевскад ялагджээ.