Үүрэн холбооны үйлчилгээг шинэ түвшинд гаргаж буй ONDO 100,000 хэрэглэгчтэй болжээ.
Одоо байгаа өөрийн дугаараа солих шаардлагагүйгээр нэмэлтээр ONDO-гоос дан дата сим авч ашигладаг хэрэглээний шинэ хэв маягийг бий болгоод байна. Технологи хөгжихийн хэрээр хүмүүс интернэт ашиглаж харилцаа холбооныхоо асуудлыг шийддэг болж байгааг үүнээс харж болох юм.
Харин энэ удаа ONDO компани дахин нэг бэлгийг барьж, шинээр хэрэглэгч болж буй хүн бүрд датаг үнэгүйгээр хэрэглэж үзэх боломжийг нэвтрүүлжээ. Энэ нь Монгол Улсын харилцаа холбооны салбарт анхдагч болж байгаа юм.
ONDO-гийн хэрэглэгч болж амжаагүй Монгол улсын иргэн бүр /Одоогоор сүлжээ зөвхөн Улаанбаатар хотод байна/ ONDO.mn-д бүртгүүлж нэг удаа 15 хоногийн турш 50GB дата 0 төгрөгөөр авах юм. Хэрэв та аль хэдийн ONDO-гийн хэрэглэгч болчихсон бол www.ondo.mn дээр байгаа санал болгох дата плануудаас хүссэн датагаа 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжийг өгч байгаа ажээ.
ONDO.mn сайтруу орж бүртгүүлээд 50GB датагаа 0 төгрөгөөр хэрэглээд үзээрэй.
ONDO-гийн интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлж, боломжийг тэгш хүртээх зорилтынхоо хүрээнд гаргаж буй уг урамшууллыг хэрхэн авах вэ?
Холбоотой мэдээ