Мексикийн зэрлэг үхрүүдийг АНУ буудаж устгана | News.MN

Мексикийн зэрлэг үхрүүдийг АНУ буудаж устгана

Мексикийн зэрлэг үхрүүдийг АНУ буудаж устгана

Мексикийн зэрлэг үхрүүдийг АНУ буудаж устгана

АНУ-ын ой хамгаалагчид ирэх долоо хоногт Нью-Мексикогийн баруун өмнөд хэсэгт орших Гила цөл дээгүүр нисдэг тэргээр нисч, зэрлэг үхрүүдийг буудаж устгахаар төлөвлөжээ. Зэрлэг үхрүүд АНУ-ын тусгай хамгаалалтад авсан анхны онцгой бүс рүү нэвтэрч, сүйтгэж буй учраас буудаж устгах гэнэ.

АНУ-д ган гачиг нүүрлэх нь нэмэгдсэн энэ үед үүлдэр бус, зэрлэг үхрүүдийг хэрхэх нь хуулийн маргаан дэгдээгээд байгаа юм. Гила үндэсний ойн сангаас гол мөрөн, түүний ай савыг идэж сүйтгэж буй 150 орчим зэрлэг үхэр, тугалд арга хэмжээ авахыг байгаль орчны бүлэглэлүүдээс дарамт шахалт үзүүлсний дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Нөгөө талд үхрүүдийг нисдэг тэрэгнээс буудаж устгах нь хэрцгий арга гэдгийг малчид шүүмжилж байна. Мөн энэ үйлдэл нь холбооны дүрэм журмыг зөрчиж байгаа бөгөөд сэг зэм ялзарч үлдэх үед асуудал гарах болно гэдгийг сануулжээ. 

Гила голын сав дагуу тусгай хамгаалалттай бүсийн дээгүүр анчид дөрвөн өдрийн турш нисдэг тэргээр нисч, үхэр "агнах" гэнэ. АНУ-ын ойн хамгаалах газраас өмнө нь 2022 онд үүнтэй ижил аргаар 65 үхрийг устгаж байсан.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-02-17 202.131.236.254

Гантай үед үхэрнүүд ѳвс хоолгүй болсон үед бургасдундуур туучиж налуулж хугалаад бургасны навч идэж байхыг монголд зѳндѳѳ харж байсан.

Avatar

Зочин 2023-02-17 202.9.47.49

Ой мод, бут сөөгийг ургуулах гэж ядаж байхад мал түүнийг идэж устгаж байгаа тул буудаж устгана гэжээ. Үүлдэрийн бус зэрлэг маягийн мал учир махыг нь ч идэхгүй.

Avatar

Зочин 2023-02-17 66.181.161.210

Грета Тунберг хаана байна аа? Бушуухан тэнд очих хэрэгтэй

Avatar

Лорд 2023-02-17 103.229.121.62

Мексик биш Нью-Мексико муж шүү дээ! Мексик улстай хиллэдэг мужийнх нь нэг. Энэ мэдээг оруулсан сэтгүүлч нь толгойгоо цэнэглээсэй хөөрхий минь.

Avatar

Зочин 2023-02-17 43.224.168.91

Кк. 150 vхэр байгал сvйтгээд ч гэх шиг!!! Солиотууд хаана ч элбэг юм аа!!

Avatar

bii 2023-02-17 202.21.107.12

zerleg ym be,uur arga hemjee bdgui ymu amid amitan alaad.

Avatar

Зочин 2023-02-17 66.181.161.13

Яг ч зэрлэг биш юм биш үү? Алдагдсан, золбирсон малыг зайгуул, завхуул гэдэг юм шүү дээ. Бүр хүйсээр нь ялгадаг. Эм мал бол завхуул, эрийг зайгуул гэнэ.

Avatar

Иргэн 2023-02-17 103.212.117.129

Хөөрхий мексикчүүдийг хил нэвтрүүлэхгүй энэ тэр гээд л өндөр хашаа хатгаа байсан чинь хүн бүү хэл үхэр ячөлөөтэй нэвтэрчихдэг л юм байна даа ккк. ЯНкууд өөрсдөө үхрээс нээг их дээрдээд байх юм байхгүй дээ угтаа бол. Газар газрын тэнүүлчид цугларч нутгийн индиануудыг устгаад газар нутгийг нь эзэлсэн хүмүүс л биз дээ

Avatar

Малд 2023-02-17 202.126.89.142

Чамайг ч гэсэн устгах секунд хангалттай шүү оркоо

Avatar

Зочин 2023-02-17 202.21.111.198

хаа байгаа газраа хэрүүл хийж орчноо бузартуулах ийм хүмүүсийг яаядаа

Avatar

Зочин 2023-02-17 197.241.15.55

нью мексико гэдэг чинь Мексик улс биш л дээ хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж