АНУ-ын ой хамгаалагчид ирэх долоо хоногт Нью-Мексикогийн баруун өмнөд хэсэгт орших Гила цөл дээгүүр нисдэг тэргээр нисч, зэрлэг үхрүүдийг буудаж устгахаар төлөвлөжээ. Зэрлэг үхрүүд АНУ-ын тусгай хамгаалалтад авсан анхны онцгой бүс рүү нэвтэрч, сүйтгэж буй учраас буудаж устгах гэнэ.
АНУ-д ган гачиг нүүрлэх нь нэмэгдсэн энэ үед үүлдэр бус, зэрлэг үхрүүдийг хэрхэх нь хуулийн маргаан дэгдээгээд байгаа юм. Гила үндэсний ойн сангаас гол мөрөн, түүний ай савыг идэж сүйтгэж буй 150 орчим зэрлэг үхэр, тугалд арга хэмжээ авахыг байгаль орчны бүлэглэлүүдээс дарамт шахалт үзүүлсний дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Нөгөө талд үхрүүдийг нисдэг тэрэгнээс буудаж устгах нь хэрцгий арга гэдгийг малчид шүүмжилж байна. Мөн энэ үйлдэл нь холбооны дүрэм журмыг зөрчиж байгаа бөгөөд сэг зэм ялзарч үлдэх үед асуудал гарах болно гэдгийг сануулжээ.
Гила голын сав дагуу тусгай хамгаалалттай бүсийн дээгүүр анчид дөрвөн өдрийн турш нисдэг тэргээр нисч, үхэр "агнах" гэнэ. АНУ-ын ойн хамгаалах газраас өмнө нь 2022 онд үүнтэй ижил аргаар 65 үхрийг устгаж байсан.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ