“Беларусь руу халдахгүй л бол бид Украинд цэрэг илгээхгүй”

Хуучирсан мэдээ: 2023.02.17-нд нийтлэгдсэн

“Беларусь руу халдахгүй л бол бид Украинд цэрэг илгээхгүй”

“Беларусь руу халдахгүй л бол бид Украинд цэрэг илгээхгүй”

ОХУ-ын арми Украины чухал дэд бүтцүүд рүү дахин довтолж, 36 пуужин харвасныг өчигдөр /2023.02.16/ мэдэгдэв. Пуужингийн цохилтын улмаас нэг хүн нас барж, найман хүн шархадсан. Гэхдээ цахилгаан эрчим хүчний хангамжид нөлөөлөөгүй гэдгийг холбогдох яамнаас мэдээллээ. 

36 пуужингийн дотор далайд суурилсан далавчит пуужин, агаар-газар ангиллын пуужин, хөлөг онгоц эсэргүүцэгч пуужин байсан. Эндээс Украины арми 16-г нь устгаж чаджээ. 

Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Путин болон Беларусийн удирдагч Лукашенко нар өнөөдөр /2023.02.17/ уулзахаар төлөвлөж байна. Тэдний уулзалт Москва дахь Путины ордонд болно гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв. Тэгвэл энэ уулзалтын өмнө Лукашенко Украин руу цэрэг илгээхгүй гэдгээ хэллээ. “Украинчууд Беларусь руу халдахгүй л бол бид цэрэг илгээхгүй. Бид энх тайвныг эрхэмлэдэг хүмүүс. Бид дайн гэж юу байдгийг мэднэ, дайныг хүсэхгүй байна. Орос улс Украинд хамтарсан дайн эхлүүлэх хүсэлт бидэнд хэзээ ч тавиагүй. Гэхдээ ОХУ бол хууль, ёс зүй, улс төрийн хувьд бидний холбоотон гэдгийг мартаж болохгүй” гэж тэр хэлжээ. 

ОХУ болон Беларусь улсууд өнгөрсөн жил хэд хэдэн удаа хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн. Тиймээс Беларусь улс Орост туслахаар Украин руу цэргээ илгээж магадгүй гэсэн болгоомжлол байсан юм. Гэхдээ Лукашенко удаа дараалан Украин дахь дайнд нэгдэхгүй гэдгээ хэлж байв. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж