100-аас дээш настай 155 иргэн байна

Хуучирсан мэдээ: 2023.02.21-нд нийтлэгдсэн

100-аас дээш настай 155 иргэн байна

100-аас дээш настай 155 иргэн байна

Монгол Улсад 2021 оны гуравдугаар улирлын байдлаар нийт хүн амын 7.9 хувийг ахмад настнууд эзэлдэг байсан. Тэгвэл 2022 оны байдлаар 7.8 хувь болж өөрчлөгдсөн нь өмнөх оноос 0.1 хувиар буурсан үзүүлэлт юм. 

2022 онд хосоороо амьдардаг ахмад настан 66.9 хувь, 2021 онд 65.8 хувь байжээ. Орон сууцанд амьдардаг ахмад настанууд 2022 оны байдлаар нийт ахмадын 30.2 хувийг эзэлж байсан нь өмнөх жилээсээ 1.3 хувиар өссөн үзүүлэлт юм.  Харин сумын төв болон хөдөө амьдардаг ахмад настан 2022 онд 31.1 хувийг эзэлж байгаа нь 2021 онтой харьцуулахад 0.1 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Хүн амын дундаж наслалт 1992 онд 62, 2011 онд 68 байсан бол 2022 оны байдлаар дундаж наслалт 72 болжээ. Үүнээс эрэгтэйчүүд 67, эмэгтэйчүүд 76 насалж байна. Ахмадуудын эрүүл мэндийн үзүүлэлтийг харахад, зөвхөн 2021 онд 5981 хүн хавдраар оношлогдсоноос  54 хувь нь 60-аас дээш насныхан аж. 

Мөн 2022 оны байдлаар 100-аас дээш настай 155 иргэн байдгаас хамгийн өндөр настай нь 112 настай байна. 

Ахмадуудын боловсролын түвшинг харвал, нийт ахмадуудын 60 хувь нь боловсролгүй эсвэл бага, бүрэн дунд боловсролтой байна. Харин 16.2 хувь нь техникийн тусгай мэргэжлийн дунд боловсролтой, 23 хувь нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой, 1.4 хувь нь магистр, докторын зэрэг хамгаалжээ.

                                                                     Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Г.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж