Хүүхдийн мөнгө нь ороогүй иргэд дахин бухимдав

Хуучирсан мэдээ: 2023.02.17-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгө нь ороогүй иргэд дахин бухимдав

Хүүхдийн мөнгө нь ороогүй иргэд дахин бухимдав

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зохицуулалттай олгож, орлогоос хамаарч зарим хүүхдийг тус тэтгэмжээс хассан. Систем болон шилжилт хөдөлгөөн, иргэний бүртгэлтэй холбоотойгоор иргэд алдаа гарсан тохиолдолд энэ сарын 8-н хүртэл мэдээллээ шинэчлүүлсэн. Гэвч мэдээллээ шинэчлүүлсэн өрхүүдийн хүүхдийн мөнгө нь ороогүй талаар иргэд цахим хуудастаа бичжээ. Мөн зарим өрхийн хүүхдийнх нь мөнгө орсон хэрнээ 1-2  хүүхдийнх нь ороогүй зэрэг тохиолдол гарч байгаа аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас тодруулахад “Хороо, сумдад хамтарсан баг гарч ажиллаж байгаа. И-Монголиа цахим системээр мэдээлэл зөрүүтэй, залруулах шаардлагатай иргэд хүсэлтээ гаргасан. Мөн харьяа дүүргийнхээ нийгмийн ажилтанд очиж биеэр хүсэлт гаргасан хүмүүс ч байгаа. Эдгээр иргэдийн мэдээллийн зөрүүг зассан даруйд хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.

Хүсэлт гаргаснаас хойшхи сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэдэг ташаа. Өчигдрөөс эхлээд хүүхдийн мөнгийг хэвийн олгож байгаа.

Зөрүүтэй мэдээллээс шалтгаалж хүүхдийн мөнгө нь ороогүй бол нөхөөд л ороод явна” гэх тайлбарыг өгсөн юм. Харин иргэд төрийн мэдээллийн сан алдаатай байгаагаас хохирч, бухимдаж, олон удаа харьяа байгууллагууд руу холбогдож байна. Хэрэв алдаатай мэдээлэл засагдаагүй байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авах боломжтой талаар албаныхан тайлбар хэрэгтэй гэв. Мөн хүүхдийн мөнгийг халамж болгож алагчилж байгаад бухимдаж байгаагаа иргэд цахим хуудастаа илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
14
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж