ТАНИЛЦ: Туулай жилийн зүг мөр гаргах ёс ба анхаарах зүйлс

Хуучирсан мэдээ: 2023.02.20-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Туулай жилийн зүг мөр гаргах ёс ба анхаарах зүйлс

ТАНИЛЦ: Туулай жилийн зүг мөр гаргах ёс ба анхаарах зүйлс

“Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн шинийн 1-нд зүг, мөрөө хаашаа гаргах талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам, зурхайч Д.Цогтбаатараас тодрууллаа.


ГАЛД СУУСАН ХҮМҮҮС УЛААН ЭД, ХУВЦАС, МАЛ, АРЬС ҮС БҮҮ АВ

Гал суудалд суусан хүмүүс улаан өнгийн эд, хувцас, мал, арьс үс авахгүй байх. Мөн улаан идээ гаргахгүй байх, унаа унах, төмөр, галын аюулаас сэрэмжлэх хэрэгтэй. Гал суудал: Зүүн урд зүгт буй цог хийморийн зүгтээ гарч, “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд зүгт гал гаргаж хаяад, шавар юм уу гурилаар “морины толгой” хийн урд зүгт газарт булаад буян хишгийн урд зүгээс гэртээ ирнэ.

Эрэгтэй: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023

Эмэгтэй: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

ШОРООНД СУУСАН ХҮМҮҮС АЛТ, МӨНГӨ, ЗЭС, ТӨМӨР АВАХААС ЦЭЭРЛЭ

Шороонд суусан хүмүүс шар эд, хувцас, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр авах, газрын үйл, дархан, үхэгсдийн үйлийг цээрлэ. Шороо суудал: Баруун зүгт буй цог хийморийн зүтгээ гарч, “Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн зүгт чулуу, шороо, шавар хаяад, баруун урд зүгт шавар буюу гурилаар хонины толгой хийн газарт булж буян хишгийн баруун урд зүгээс гэртээ ирнэ.

Эрэгтэй: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022

Эмэгтэй: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

ТӨМӨРТ СУУСАН ХҮМҮҮС МЭСНИЙ АЮУЛААС БОЛГООМЖИЛ

Төмөрт суусан хүмүүс төмөр эдлэл, хутга мэс, хүзүүний зүүлт авах, мэсний аюулаас сэрэмжил.

Төмөр суудал: Баруун урд зүгт гарч, “Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншиж, хойд зүгт төмөр эд зүйлийг хугалан хаяад баруун зүгт шавар буюу гурилаар ямааны толгой хийн газарт булаад баруун зүгээс гэртээ ирнэ.

Эрэгтэй, эмэгтэй: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

ОГТОРГУЙД СУУСАН ХҮМҮҮС АНГИЙН МАХ ИДЭХ, ӨНДӨР ГАЗАР ЯВАХААС СЭРЭМЖИЛ

Огторгуйд суусан хүмүүс шар, цагаан эд, хувцас, зэс, төмөр авах, ангийн мах идэх, өндөр газар явахыг цээрлэ. Огторгуй суудал: Зүүн хойд буюу цогт хийморийн зүгт гарч, “Ум пагма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн урд зүгт цаас хийсгэн хаяад, баруун хойд зүгт шавар буюу гурилаар нохойн толгой хийн газарт булаад хойд зүгээс гэртээ ирнэ.

Эрэгтэй: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

Эмэгтэй: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022

УСАНД СУУСАНД ХҮМҮҮС ГАХАЙ, ЗАГАСНЫ МАХЫГ ЦЭЭРЛЭХ ЁСТОЙ

Усанд суусанд хүмүүс хар, шар эд, хувцас бүү ав, гахай, загасны махыг цээрлэж, гол уснаас болгоомжил.

Ус суудал: Урд зүгт гарч “Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншиж баруун зүгт ус асгаад хойд зүгт шавар буюу гурилаар гахайн толгой хийж газарт булаад хойд зүгээс гэртээ ирнэ.

Эрэгтэй: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019

Эмэгтэй: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023

УУЛАНД СУУСАН ХҮМҮҮС ХАР ЭД, ХУВЦАС, ЗЭВСЭГ, ГУДАС АВАХЫГ ЦЭЭРЛЭНЭ

Ууланд суусан хүмүүс ан хийх, бохир идээ, мод огтлох, хар эд, хувцас, зэвсэг, гудас авахыг цээрлэ. Мөн уул хаданд авирах, өндөр газраас гэм авч болзошгүй. Уул суудал: Баруун зүгт гарч “Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншиж урд зүгт чулуу, шороо хаяад зүүн хойд зүгт шавар буюу гурилаар үхрийн толгой хийн газарт булаад зүүн хойд зүгээс гэртээ ирнэ.

Эрэгтэй: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Эмэгтэй: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

МОДОНД СУУСАН ХҮМҮҮС МОД ОГТЛОЖ БОЛОХГҮЙ

Модонд суусан хүмүүс мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх эд, хувцас, арьс авахыг цээрлэ. Мөн газар, лусын хорлолд өртөхөөс сэрэмжлэх хэрэгтэй.

Мод суудал: Хойд зүгт гарч “Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун урд зүгт модон эд, шүдэнз хугалан хаяад зүүн зүгт шавар буюу гурилаар туулайн толгой хийн газарт булаад зүүн зүгээс гэртээ ирнэ.

Эрэгтэй, эмэгтэй: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

ХИЙД СУУСАН ХҮМҮҮС ХЭРҮҮЛ МАРГААНЫГ ТЭВЧИХ ХЭРЭГТЭЙ

Хийд суусан хүмүүс шар эд, хувцас бүү ав, ангийн мах, хэрүүл маргааныг цээрлэ. Өндөр газраас сэрэмжил. Хий суудал: Урд зүгт буй цог хийморийн зүгтээ гарч “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншиж, баруун хойд зүгт цаас хийсгэн хаяад зүүн урд зүгт шавар буюу гурилаар лууны толгой хийн газарт булаад зүүн урд зүгээс гэртээ ирнэ.

Эрэгтэй: 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016

Эмэгтэй: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
307
ТэнэглэлТэнэглэл
36
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
8
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж