Жил бүрийн сар шинийн баяр, үндэсний их баярааар 65 болон түүнээс дээш настай ахмадуудад “Насны хишиг” олгодог хуультай.
Энэ жилийн сар шинийн өмнө 161630 ахмад настанд 13 тэрбум төгрөгийн “Насны хишиг” олгожээ. Үүнд:
- 65-69 насны 69406 ахмад настанд 50000 төгрөг буюу нийт 3. 4 тэрбум төгрөг
- 70-79 насны 64912 ахмад настанд 80000 төгрөг буюу нийт 5.1 тэрбум төгрөг
- 80-89 насны 24010 ахмад настанд 100000 төгрөг буюу нийт 3.6 тэрбум төгрөг
- 90 ба түүнээс дээш насны 3302 ахмад настанд 250000 төгрөг буюу нийт 825.5 сая төгрөг олгосон байна.
“Насны хишиг”-ийг хоёрдугаар сарын 14-нд олгосон юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ