Нүүрсний олборлолт өсч, борлуулалт нь 1.5 их наяд төгрөг давав

Хуучирсан мэдээ: 2023.02.16-нд нийтлэгдсэн

Нүүрсний олборлолт өсч, борлуулалт нь 1.5 их наяд төгрөг давав

Нүүрсний олборлолт өсч, борлуулалт нь 1.5 их наяд төгрөг давав

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, өнгөрсөн нэгдүгээр сард аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн бол улирлын онцлогтой холбоотойгоор өмнөх сараас 9.9 хувиар буурчээ.

Нийт үйлдвэрлэлийн 75.7 хувийг уул уурхай олборлох салбар, 14.5 хувийг боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл дангаараа бүрдүүлсэн байна. Эдгээрийг өмнөх оны эхэн үетэй харьцуулахад өссөн ч 12 дугаар сараас буурчээ. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард 4.8 сая тонн нүүрс олборлосон нь 4.9 дахин, газрын тос 24.6 дахин, зэсийн баяжмал 13.9 хувиар өсч, мөнгөний баяжмалын олборлолт 44.5 хувиар нэмэгдсэн байна.

Нүүрсний олборлолт 2022 оны тавдугаар сараас тасралтгүй өссөөр 2023 оны нэгдүгээр сард борлуулалт нь 1.5 их наяд төгрөг давжээ.

Боловсруулах аж үйлдвэрийн хувьд мах, гурил, ус ундаа жүүсний үйлдвэрлэл өмнөх оны нэгдүгээр сартай харьцуулахад өссөн бол самнасан ноолуур, ноолууран сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл 50-58 хувиар буурсан байна.

Тайлант хугацаанд аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүний үнийн дүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өсч, 3.3 их наяд төгрөг болжээ. Үүнээс 2.47 их наяд төгрөгийн борлуулалт нь гадаад зах зээлд гарсан бүтээгдэхүүн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж